Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»5 настайдаа ээж болсон Лина Медина охины санаанд оромгүй түүх
Нийгэм

5 настайдаа ээж болсон Лина Медина охины санаанд оромгүй түүх

Урлаг Урлаг28/04/2017Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Lina-Medina-the-youngest-confirmed-mother-in-medical-history-1939-2-729x10245967939792017-04-28-13-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ээж болно гэдэг эмэгтэй хүн бүрийн амьдралдаа туулдаг амаргүй хэдий ч хамгийн их аз жаргалыг авчирдаг зүйлсийн нэг билээ. Уг нь бол насанд хүрсэн буюу 18 нас хүрсэн эмэгтэйг ээж болоход бэлэн болсон гэж үздэг жишиг бий. Гэсэн ч сүүлийн жилүүдэд төрж буй эмэгтэйчүүдийн нас улам бүр залуужиж, 14 настай охид төрсөн тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Гэвч тэртээ 1930 – аад онд Лина Медина гэх 5 настай Перу охин ээж болж байсан нь шинжлэх ухааны түүхэнд байж боломгүй ховор үзэгдэл болсон юм.

Лина Медина 1933 оны 9 – р сарын 27 – нд Перугийн Текрапо гэдэг газар мэндэлжээ. Уулсаар хүрээлэгдсэн ядуу тосгон тэр үед ердөө 7400 орчим оршин суугчтай байв. Лина Медина охин Тибурело Медина, Викториа Лосеа нарын 9 хүүхдийн нэг байжээ.

Лина Медина охиныг 2 нас 6 сартай байхад анх сарын тэмдэг ирж байсан гэдэг. Эцэг эх нь гайхаж байсан ч нэг их ач холбогдол өгсөнгүй. Харин 5 настай байхад нь гэдэс нь хурдацтай томорч байгааг анзаарав. Тосгоны лам бөө нар дээр очиж сүсэглэн залбирсан ч охины гэдэс улам томорсоор л байв.

Тухайн үед нарийн оношилгооны багаж хэрэгсэл байгаагүй тул эцэг эх нь охиныхоо гэдсийг хавдар гэж эндүүрэхэд хүрсэн байна. Улмаар өөрөө тэгж байгаад эдгэрэх байх хэмээн хэсэг харзнажээ. Гэсэн ч нөхцөл байдал улам бүр хүндэрсээр байгааг мэдсэн эцэг эх хоёр нь охиноо аваад хот орохоор шийдэв. Хачирхалтай нь эмнэлэгт үзүүлэхэд ямар нэг хорт хавдар биш бөгөөд тэдний охин 7 сартай жирэмсэн болохыг хэлжээ.
 

Тэнд байсан эмч нар бүгд гайхширж, дахин дахин нягталж үзсэн ч яах аргагүй жирэмсэн болох нь батлагдав. Охины биед шинжилгээ хийхэд бие махбодь нь эмэгтэй хүний хувьд бүрэн боловсорсон байсан нь тогтоогджээ. Гэсэн ч таван настай охины эрүүл мэнд өндөр эрсдэлд байна хэмээн үзэж нэн даруй эмнэлэгт хэвтүүлсэн байна. Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд эмч нар түүний биеийн байдлыг байнга шалгаж, нарийн хяналтан доор ажиглаж байв.
 
Сар хагасын дараа буюу 1939 оны 5 – р сарын 14 – ний өдөр Лина Медина охин төржээ. Эмч нар санаа зовж байсан ч түүнээс эрүүл саруул хүү мэндлэв. Хүүг эх барьсан эмчийнх нь овгоор буюу Жерардо гэж нэрлэжээ.
 
Жерардо хүү төрсөн эхийгээ өөрийн эгч хэмээн бодож өссөн байна. Гэсэн ч 10 нас хүрэхэд нь үнэнийг хэлж өгчээ.

Медина охин болон түүний гэр бүлийнхэн охиныг жирэмслүүлэн хүний талаар огт дурсаагүй ажээ. Гэсэн ч олон нийтийн шахалтаар орон нутгийн цагдаа нар хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн байна. Хамгийн түрүүнд охины аавыг сэжигтнээр татан байцаалт авч, мөрдлөг хийсэн ч хангалттай нотолгоо олдоогүй ажээ.
 

Жерардо хүү энх тунх амьдарч байгаад 40 насандаа буюу 1979 онд нас баржээ. Харин түүний ээж Медина эмнэлэгт ажиллаж байгаад сүүлд Раул гэх эртэй гэрлэсэн байна. 1972 онд Раулын анхны, өөрийнхөө хоёр дахь хүүг эсэн мэнд төрүүлэв. Лина Медина 2015 оны байдлаар Перугийн нийслэлд амьдарч байжээ. Түүнтэй холбогдсон сэтгүүлчдэд байнга татгалзсан хариу өгдөг бөгөөд өөрийнхөө амьдралын талаар хэзээ ч ярилцлага, тайлбар өгч байгаагүй юм.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй хамтлагаар BTS шалгарчээ

14/03/2026

“Оскар”-т нэр дэвшиж буй онцлох кинонуудын сонирхолтой баримтаас

14/03/2026

Төв музейд 8 кг жинтэй, монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна

14/03/2026

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.