Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»МУСТА А.Түмэн-Өлзий 10-н жилийн ойн тоглолтоо ёслол төгөлдөр хийлээ
Оддын амьдрал

МУСТА А.Түмэн-Өлзий 10-н жилийн ойн тоглолтоо ёслол төгөлдөр хийлээ

Урлаг Урлаг06/03/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
28685319_1805895839477785_6364330189928242506_n5663293332018-03-06-18-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг хэдийнээ бий болгож чадсан МУСТА А.Түмэн-Өлзий "Олон улсын эмэгтэйчүүдийн баяр"-ыг тохиолдуулан “Гэгээ билээ би” хэмээх хоёр дахь уран бүтээлийн тоглолтоо өчигдөр Монгол бөхийн өргөөнөө танхим дүүрэн үзэгчдийн тасралтгүй түрэх уухайн дуутай ёслол төгөлдөр толилууллаа.  

   Түмэн олондоо “Сэтэрт тал”, “Баясгалантай сайхан”, "Хайр бэлэглэе", "Аавдаа", “Ижий зөн” зэрэг олон гайхалтай дуугаараа хайрлагдаж хүндлэгдсэн тэрээр тоглолтын үзэгч бүрт тасалбараа дагуулж шинэхэн цомгоо бэлэглэж, олон гайхалтай ялдар хүндтэй уран бүтээлчидтэй хамтран дуулж, ёстой л нэг уран бүтээлийн ургац арвин, ундран дэлгэрч, дэвжин дээшилж яваа уран бүтээлч гэдгээ үзэгч түмэндээ харууллаа. Тэрээр өчигдөр болсон тоглолтоороо зөвхөн нийтийн дуу гэлтгүй өөр төрөл жанраар дуулж чаддаг гэдгээ харуулсан тэрээр МУСТА Т.Дэлгэрмөрөн, МУСТА Л.Сөрөлт нартай хамтран шинэхэн уран бүтээлүүдээ дуулж, үзэгчдийг шуугиулаад авсан. Ийнхүү тайзнаа эгшиглүүлсэн дуу бүр нь үзэгчдийг огшоож, уярааж, баяр жаргалыг бэлэглэсэн гайхалтай тоглолтынхоо дараа дуучин бүсгүй өөрийн албан ёсны цахим хуудастаа талархлын зурвасаа үлдээсэн бөгөөд өнөөдөр дараагийн шинэ уран бүтээлдээ ханцуй шамлан оржээ.  

   “Миний ертөнцтэй хамтдаа байсан эрхэм та бүхэндээ талархлаа. Тоглолт хийнэ гэдэг асар их хүч хөдөлмөр, цаг хугацаа, тэсвэр тэвчээр шаардаж байдаг хэдэн сарын цуцашгүй хөдөлмөрийг хоёрхон цагт багтааж хүргэнэ гэдэг сайхан зүйл юм. Улам урам орлоо, улам эрч хүч авлаа. Сэтгэл санаа нээг их сайхан тайван болчлоо.

Миний төлөө сэтгэл зүрхээ зориулсан уран бүтээлчид ЦДБЭЧуулгын бүх хамт олондоо, Сайхан дуучиддаа, гайхалтай хоёр эрхэмсэг бүсгүйдээ (хөтлөлт) Хөгжмийн зохиолч, яруу найрагч нартаа, Эрдэмтэн багш нартаа туслаж дэмжсэн Ах Эгч нартаа, тоглолтын ард ажилласан баг хамт олондоо Эрхэм хайртай Үзэгч сонсогчиддоо чин сэтгэлийн гүнээс баярлалаа” ийнхүү бичжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

БНСУ-ын алдарт жүжигчин Жан Хёг Монголд дахин иржээ

27/04/2026
Оддын амьдрал Урлаг

“The Boys” цувралын Жак Куэйд, Клаудиа Думит нар гэрлэжээ

24/04/2026
Оддын амьдрал Урлаг

Рианна анх удаа охинтойгоо хамт сэтгүүлийн нүүр чимлээ

23/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Алдарт жүжигчин Мерил Срипийн улаан хивсний гоёлоос

27/04/2026

Ариана Гранде найм дахь цомгоо гаргана

27/04/2026

“The Legend of Aang: The Last Airbender” киног хууль бусаар цацсан этгээдийг баривчлав

27/04/2026

“Шаргачин” зурагт ном байгалиа хайрлах, бусдыг энэрэх сэтгэлийг хүүхдэд өгнө

27/04/2026

ФОТО: “Макбет” дууриас

27/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.