Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Кибер Сүлжээ” уран сайхны кино бүтээгдэж байна
Нийгэм

“Кибер Сүлжээ” уран сайхны кино бүтээгдэж байна

Урлаг Урлаг12/11/2018Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
78909410308842018-11-12-12-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Засгийн газрын 2007 оны 280 тоот тогтоол “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу 2017 онд зохион явагдсан “Хүүхдэд зориулсан уран бүтээлийн XI дэх уралдаан”-ы уран сайхны кино төрөлд шалгарсан “Кибер Сүлжээ” зохиолыг “уран сайхны кино” болгох зорилгоор төслийн баг шалгаруулах уралдааныг 2018 оны 07 сарын 05-аас 2018 оны 08 сарын 15-ныг хүртэл Соёл урлагийн газраас олон нийтэд нээлттэй зарласан. Уралдаанд нийт 8 төсөл ирснээс орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн шийдвэрээр “Сарны Чулуу Анар” ХХК-ны “ТВ 6” телевиз шалгарч уг төслийг гүйцэтгэж байна. Уг төслийн зорилго орчин үеийн хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон дэлгэцийн бүтээл туурвих, хүмүүнлэг ёс суртахуунтай иргэнийг төлөвшүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрөөс хүүхдийн уран бүтээлийг дэмжих тогтоолын биелэлтийг хэрэгжүүлэх явдал юм.

Кино зохиолтой танилцахыг хүсвэл дараах линкээс татан авах боломжтой.

https://drive.google.com/file/d/1bvNfD_VlOrhqSkLJyIadiQAkrow3hsXu/view?usp=sharing

“Кибер сүлжээ” уран сайхны кино 2018 оны 12 сарын 07-нд нээлтээ хийхээр төлөвлөн ажиллаж байна. Зураг авалтыг Нийслэлийн 20-р дунд сургууль дээр авсан бөгөөд киноны гол санаа нь дунд сургуулийн сурагчид дунд цахим хэрэглээ ямар эрсдэл дагуулж, нөлөөлж байгааг харуулахаас гадна нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг бий болгоход анхааруулж байгаа юм. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026
Нийгэм Урлаг

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Д.Анхцэцэг “Дулаан хүмүүс” үзэсгэлэнгээ дэлгэнэ

17/11/2026

“Хэнз эгшиглэн” номд 81 сурагчийн шүлэг багтжээ

17/11/2026

Шивээтийн хүн чулуун хөшөөг 1981 онд илрүүлжээ

17/11/2026

Комедиан М.Баяржаргал Гавьяат тамирчин Э.Цэндбаатарт Хайнаньд гэр бүлээрээ аялах эрх бэлэглэнэ гэв

16/11/2026

Мэтт Дэймон “Одиссей” кино түүний бүх насаараа хүлээсэн боломж байсан гэж ярьжээ

16/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.