Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит V уралдааны шилдгүүд тодорлоо
Нийгэм

Зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит V уралдааны шилдгүүд тодорлоо

Урлаг Урлаг27/11/2019Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
duuri161271132019-11-27-12-42[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Дэлхийн дуурийн урлагийн нэрт зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит Ари романс дуулаачдын олон улсын V уралдааныг түүний 90 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа билээ.

   Тус уралдаан нь арваннэгдүгээр сарын 18-24-ны өдрүүдэд үргэлжилсэн бөгөөд уралдаанд нийслэл, орон нутаг, ОХУ-ын Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ы нийт 66 дуучин оролцсон. Уралдааны сүүлийн шатанд шалгарсан дуучдын нэгдсэн "Гала концерт" дуурийн театрын тайзнаа өчигдөр /2019.11.24/ тоглов.

   Тоглолтыг БСШСЯ, Соёл урлагийн сан, УДБЭТ, Пүрэвдорж сан, МУАХ, СУИС зэрэг байгууллагууд хамтран амжилттай зохион байгууллаа. Мөн уралдааны шагналтнуудын ГАЛА ТОГЛОЛТ-ийн үеэр Ц.Пүрэвдоржийн үйл хэргийг мөнхөлсөн номын нээлтийн үйл ажиллагаа боллоо.

   Уралдааны эцсийн шалгаруулалтанд нийт 15 дуучин оролцсон бөгөөд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит Ари романс дуулаачдын олон улсын V уралдааны "Гран при"-г УДБЭТ-ын гоцлол дуучин /СТА/ С.Бат-эрдэнэ, нэгдүгээр байрт УДБЭТ-ын гоцлол дуучин /СТА/ Б.Гомбо-очир, хоёрдугаар байрт УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал, Г.Энхнаран нар тус тус шалгарав.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Үндэсний номын баярын дээд шагналуудыг гардууллаа

20/09/2026
Нийгэм Урлаг

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” төв талбайд нээлтээ хийлээ

19/09/2026
Нийгэм Урлаг

Сүхбаатар аймгийн сумдын соёлын төвүүдэд үндэсний хөгжмийн бүрдэл олголоо

18/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сильвестер Сталлоне Трампын саналд татгалзсан шалтгаанаа ярьжээ

21/09/2026

Итан Хоук “Олны өмнө ажиллах гэж байгаа бол өөрийн байр суурьтай байх хэрэгтэй” гэв

21/09/2026

Кейт Бекинсейл инстаграм хуудсандаа учир битүүлэг нийтлэлүүд нийтэлжээ

21/09/2026

Синди Кроуфордын хүү, загвар өмсөгч Пресли Гербер 27 насандаа нас барлаа

21/09/2026

Билл Мюррей 76 нас хүрлээ

21/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.