Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“WORLD MUSIC” онлайн фестиваль үргэлжилж байна
Нийгэм

“WORLD MUSIC” онлайн фестиваль үргэлжилж байна

Урлаг Урлаг22/04/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1234657894160893502020-04-22-11-29[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол Улсын Консерваториос санаачлан зохион байгуулж буй “World Music” онлайн фестиваль амжилттай үргэлжилж байна. Монгол улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яамны дэмжлэгтэйгээр Хүн төрөлхтний өмнө тулгарч буй цар тахлын аюулыг эрүүл энх, эв нэгдэлтэй даван туулахад хөгжмийн урлагийн шилдэг бүтээлүүдээр хүмүүний итгэл сэтгэлийг хөглөж, Монголын төдийгүй Олон улсын нэрт уран бүтээлчидтэй цахим ертөнцөд дуу хоолойгоо нэгтгэх зорилгоор “WORLD MUSIC” онлайн фестивалийг 2020 оны 04 сарын 01-нээс 06 сарын 01 хүртэл зохион байгуулж байна.

   Энэхүү фестивалийн хүрээнд хүүхдийн бүтээлийг сонгодог, үндэсний гэж ангилан ТВ контент бэлтгэн Даваа, Пүрэв гаригт 12:30 цагаас, насанд хүрэгчдийн бүтээлүүдийг сонгодог, үндэсний, орчин үеийн гэсэн төрлөөр ангилж, Даваа, Лхагва, Баасан гариг бүр 20:30 цагт үзэгч олондоо хүргэх болно. Мэдээллийн ивээн тэтгэгчээр: МҮОНРТВ, UBS, C-1, C-Channel, Royal HD, VTV, ТВ-5, ТВ-9, Control TV, мөн Тотал мюзик Дэлхий бренд Yamaha Ямахагийн албан ёсны эрхтэй оролцож байна.

   Фестивалийн шалгаруулалтыг 2 үе шаттай явуулж, Авъяаслаг бяцхан оролцогчдод насны ангилалаар “Монгол Улсын Консерватори-т элсэн суралцах эрх”, мөн шилдэг оролцогчдод “WORLD MUSIC” фестивалийн “Гала тоглолтонд оролцох эрх”, Шилдэгийн шилдэг оролцогчид “Олон улсад аялан тоглох эрх”-ийг тус тус олгох бөгөөд гадаад орноос оролцож шилдэг оролцогч болсон тохиолдолд “Монгол улсад зочлох эрх”-ийг олгох юм.

   “БИД ХҮМҮҮНИЙ СЭТГЭЛИЙГ ХӨГЛӨЖ ИТГЭЛИЙГ БАДРААНА…”

Фестивальд хэн оролцох вэ?

– Оролцохыг хүссэн хэн бүхэнд нээлттэй.

– Насны хязгааргүй, үндэс угсаа, шашин шүтлэг, хил хязгаар хамаарахгүй.

БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР:

1.Цахим анкет бөглөнө. https://www.facebook.com/mglconservatory/

2.Оролцогчийн бүртгэлийн дугаар код авна.

3.Оролцох бүтээлээ [email protected] хаягаар илгээнэ.

4.Бүтээлээ ирүүлэхдээ “бүтээлд тавигдах шаардлага” цэсийг сайн нягтлана.

5.Оролцогчийн кодтой бүтээлийг ТВ контент-оор болон https://www.facebook.com/mglconservatory/ хуудсаар үзэгчдэд үргэнэ.

6.Бүртгэлийн хугацаа 2020 оны 04 сарын 01-нээс 05 сарын 01 хүртэл

Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорхи сувгаар авна уу!!! Утас: +976- 88088868, 89116002, 94020608 Web: www.conservatory.edu.mn Page: https://www.facebook.com/mglconservatory

Зохион байгуулах комисс

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026
Нийгэм Урлаг

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бритни Спирс өөрийн үнэт эдлэлийн брэндийг гаргахаар бэлтгэж байна

14/11/2026

Шон Оно Леннон “Хажууд чинь дэмжиж түшиж тулах хүмүүс байхад юу ч чамайг зогсоож чадахгүй” гэв

14/11/2026

Стивен Кинг “Кэрри” киноны амжилтад хүрснийг анх хэрхэн мэдэрснээ дурсжээ

14/11/2026

ФОТО: “Дараагийн үзэгдэл” комеди-арт перформансаас

14/11/2026

Дуурлиг нарсны Хүннүгийн язгууртны булшнаас 413 олдвор илрүүлжээ

14/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.