Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Соёлын яамны дэмжлэгтэйгээр “Хориг” уул орчимд судалгаа хийгдэнэ
Уртын дуу

Соёлын яамны дэмжлэгтэйгээр “Хориг” уул орчимд судалгаа хийгдэнэ

Урлаг Урлаг24/08/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1551556638383322020-08-24-10-57[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Соёлын яамны дэмжлэгтэйгээр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг "Хориг" уул орчимд археологийн авран хамгаалах судалгаа хийх анги ажиллахаар боллоо. Тус хээрийн судалгаанд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, ШУТИС зэрэг 5 байгууллагын археологич, антропологич, түүхч, угсаатны зүйч, сэргээн засварлагч зэрэг мэргэжлийн судлаачид оролцоно.

   Энэ дашрамд танилцуулахад, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг “Хориг” хэмээх ууланд Монголын эзэнт гүрний үеийн олон тооны булш тоногдож сүйтгэгдсэн байсныг 2017 оны зун нутгийн иргэдийн мэдээллээр судлаачид олж мэдсэн. Тухайн үед уг дурсгалт газарт судалгаа хийх зөвшөөрөлгүй байсан тул 2018-2019 онд хоёр жил дараалан эдгээр тоногдсон дурсгалын орчимд үлдэж хоцорсон олдвор хэрэглэгдэхүүнийг авран хамгаалах судалгаа хийгдсэн.

   Төлөвлөгөө ёсоор 2020 онд "Хориг" уулын орчимд тоногдсон бусад дурсгалуудыг авран хамгаалах судалгаагаа үргэлжлүүлэн хийхээр байсан төдийгүй уг судалгааг Засгийн газраас дэмжиж нөөц хөрөнгөнөөс санхүүжилт олгох тогтоол 2019 оны 09 дүгээр сарын 25-нд батлагдсан билээ. Уг төсвийг батлуулахад тухайн үеийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, одоогийн Соёлын Сайд С.Чулуун Засгийн газрын удирдлагуудад судалгааны ач холбогдлыг танилцуулж, сэтгэл зүтгэл гаргасны үр дүнд ажил хэрэг болсон. Ийнхүү Засгийн газрын тогтоол, шийдвэр нь гарсан хэдий ч цаг үеийн асуудлаас болж төлөвлөгөөт ажлууд нь хэрэгжиж эхлээгүй байсан тус судалгааны ажлыг С.Чулуун Сайдын дэмжлэгтэйгээр хэрэгжиж эхэллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.