Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Үндэсний урлагийн их театрын 70 жилийн ой тохиож байна
Нийгэм

Үндэсний урлагийн их театрын 70 жилийн ой тохиож байна

Урлаг Урлаг02/11/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
511348462594936642020-11-02-10-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Үндэсний урлагийн их театрын 70 жилийн ой энэ жил тохиож буй. Ойн хүрээнд баримтат кино, кино концерт, түүхэн ном бүтээж, цуврал тоглолт хийхээр төлөвлөж байгаа талаар уран бүтээлчид нь мэдээлэл хийлээ.

   Театрын уран бүтээлчид 70 жилийн ойн хүрээнд арваннэгдүгээр сараас эхлэн нэг сарын хугацаанд “Есөн тэнгэрийн дуурьсал”, “Хансах сэтгэлийн дуу”, “Алтан үеийн дуунууд”, “Эртний бүрээн дуулдага, “Бүжигт мөнхөрсөн аялгуу”, “Хөгжмийн үдэш”, Монгол бүжгийн гайхамшиг, “Монгол сонгодог” Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын уран бүтээлийн тоглолт, “Үндэсний урлагийн их теарт-70 жил”, зэрэг нийт есөн удаагийн тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Үндэсний урлагийн их театр нь анх 1945 онд Эстрад дуу бүжгийн товчоо нэртэйгээр байгуулагдсан.  Албан ёсоор ардын урлагийн уран бүтээлээр төрөлжиж эхэлсэн он цаг буюу 1950 оны арванхоёрдугаар сарын 1-нд Ардын дуу танцны улсын ансамбль нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй.

Ингээд Үндэсний урлагийн их театрын 70 жилийн ойн баярын тоглолтын хуваарийг танилцуулъя.

  • Арваннэгдүгээр сарын 1-нд 70 жилийн ойд зориулсан тоглолтуудын нээлт буюу “ЕСӨН ЭРДНЭНИЙН ДУУРЬСАЛ” тоглолт
  • Арваннэгдүгээр сарын 6-нд Үндэсний урлагийн их театрын дуучин, Гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяа,С.Цогтсайхан, Б.Батмэнд, Д.Амаржаргал нарын “ХАНЬСАХ СЭТГЭЛИЙН ДУУ” тоглолт
  • Арваннэгдүгээр сарын 8-нд “АЛТАН ҮЕИЙН ДУУНУУД” Төрийн шагналт, Ардын жүжигчин, Н.Норовбанзадын нэрэмжит дуучдын чуулгын тоглолт.                        
  • Арваннэгдүгээр сарын 13-нд театрын Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлын гоцлол хөгжимчин эвэр бүрээч Н.Жүрмдэддоржийн “ЭРТНИЙ БҮРЭЭН ДУУДЛАГА” бие даасан тоглолт
  • Арваннэгдүгээр сарын 15-нд Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын “БҮЖИГТ МӨНХӨРСӨН АЯЛГУУ” бүжгийн тоглолт
  • Арваннэгдүгээр сарын 20-нд Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлын гоцлол хөгжимчин хуучирч Ч.Отгонбаяр, ёочинч Т.Өлзижаргал нарын “ХӨГЖМИЙН ҮДЭШ” тоглолт
  • Арваннэгдүгээр сарын 22-нд Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын “МОНГОЛ БҮЖГИЙН ГАЙХАМШИГ” тоглолт
  • Арваннэгдүгээр сарын 26, 27, 28-нд Корпорейтийн концертын танхимд театрын гоцлол дуучин, Чингис хаан одонт Г.Ариунбаатарын “МОНГОЛ СОНГОДОГ-4” тоглолт
  • Арванхоёрдугаар сарын 1-нд Соёлын төв өргөөний тайзнаа “ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТРЫН 70 ЖИЛ” хүндэтгэлийн гала тоглолт тус тус тоглоно.
  •  
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Whisper Man” киноны зохиолч нь Роберт Де Нирог тоглохоор болсныг сонсоод дуу алдсан тухайгаа ярьжээ

26/08/2026

Бритни Спирсийн намтарчилсан киноны зохиол бичигдэж байна

26/08/2026

Дэйв Франко “Now You See Me” киног карьерынх нь төгсгөл болно гэж боддог байжээ

26/08/2026

Шинээр гарах “Naruto” кинонд Какашигийн дүрд Чарльз Мелтон тоглохоор яригдаж байна

26/08/2026

Барри Манилоу аялан тоглолтоо түр завсарлалаа

26/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.