Америкийн шар хэвлэлүүд Их Британийн гүнж Кейт Миддлтоныг жирэмсэлсэн тухай сүүлийн хоёр сарын дотор нийт гурван удаа мэдээлжээ.
Ингэхдээ бүр үнэмшилтэй “баримттайгаар” үйл явдлыг өрнүүлж, Уильям Кейт хоёрын хоорон харилцан яриа хүртэл зохион бичжээ. Хамгийн сүүлд Кейтийн хэвлийд ихэр хүүхэд байгаа гэж Star сэтгүүл мэдээллэсэн байна. Ийнхүү Кейт хоёр сарын дотор дөрвөн хүүхэд “тээж” амжжээ.
Харин Х-Түц продакшны жүжигчин Ч.Одончимэг манай урлагийн сор болсон эмэгтэйчүүдийн нэг яахын аргагүй мөн билээ. Тэрээр өнгөрсөн хавар бие давхар болсоноо зарласан. Гэвч Ч.Одончимгийг мөн л хоёр сарын дотор гурван удаа төрүүлжээ. Эхний удаа түүнийг дахин охинтой болжээ гэсэн мэдээлэл цацагдаж байсан. Харин дараа нь түүнийг хүүтэй боллоо гэж мэдээлэл цацагдахад олон арван фэн нь баяр хүргэж утас цохисон аж. Тэр үед Одноо “би төрөөгүй байгаа шүү дээ” гэж хэвлэл мэдээллийнхэнээр дамжуулсан.
Харин хэдхэн хоногийн өмнө түүнийг дахиад л төрүүлчихлээ. Бүр түүнийг хэдэн цагт хаана нярайлсаныг, бүр хүүхдийнх нь хүйсийг жинтэй нь хамт зохиогоод биччихжээ. Гэвч тэр одоо хүртэл нярайлаагүй байгаа аж.