Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Энэ сар бол борооны сар
Нийгэм

Энэ сар бол борооны сар

Урлаг Урлаг19/07/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголд бүтэн жилийн хур тунадасны 80-90 хувь нь зун, ялангуяа долоодугаар сард унадаг. Долоодугаар сарын хур тунадасны олон жилийн дунджийг харвал энэ жил төдий л өөрчлөгдөөгүй байгаа аж. Гэхдээ энэ жил хур тунадас газар нутаг бүрт өөр байгаа гэнэ.

Тухайлбал, энэ сард Орхон аймагт 12 цагийн дотор 90 мм бороо орсон нь олон жилийн дунджаас нэлээд өндөр үзүүлэлт аж. Тус аймагт 1985 оны долоодугаар сарын 25-нд хоногт 69.3 мм бороо орж байсан түүхтэй юм байна. Түүнчлэн долоодугаар сард тус аймагт хамгийн ихдээ 103.6 мм тунадас орсон байдаг. Гэтэл одоогоор 194 мм тунадас уначихаад байгаа аж.

Мөн энэ сард Булган, Сэлэнгэ, Төв зэрэг төвийн аймгийн болон зүүн аймгуудын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу бороо орох нөхцөл бүрдчихээд байгаа гэнэ. Түүнчлэн долдугаар сараас хойш бороо тасралтгүй орж байна. Энэ долоо хоногт ч орох тухай цаг уурчид хэлж байна.

Өнгөрсөн даваа гаригт төвийн аймгаар орж байсан бороо зүүн тийш шилжиж, мягмар гаригт зүүн аймгуудаар ороод манай орноос цаашилжээ. Гэтэл өчигдөр баруун зүгээс дахин борооны үүл наашилж байгаа гэнэ. Тиймээс 19-нд нутгийн төв хэсгээр, 20-нд зүүн хэсгээр бороо үргэлжилнэ. Түүнчлэн ирэх ням гаригаас нутгийн хойд хэсгээр бороо орно. Ер нь энэ сарыг дуустал, ялангуяа нутгийн хойд хэсгээр бороо орох төлөвтэй байгаа юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Миланы загварын долоо хоногоос

27/02/2026

Женни эмзэг бүлгийн ахмад настнуудад 75 мянган доллар хандивлажээ

27/02/2026

“Хүн төрөлхтний хар хайрцаг”-ийг бүтээж байна

27/02/2026

“Warner Bros”-ийн төлөөх өрсөлдөөнд “Netflix” ялагдлаа

27/02/2026

Неандертальчууд болон хүмүүсийн хоорондын үржил голдуу нэг чиглэлтэй байсныг судлаачид тогтоожээ

27/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.