Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Оддын дэгжин нохой, муурнууд
Оддын амьдрал

Оддын дэгжин нохой, муурнууд

Урлаг Урлаг09/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images2560398802012-08-09-09-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Урлаг соёл хийгээд загварын бүсгүйчүүд муур, нохой тэжээх хоббитой гэхэд болохоор. Топ модель Д.Болормаа, О.Уянга, “Киви” хамтлагийн дуучин П.Алтанцэцэг, “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор, “Гурван охин” хамтлагийн дуучин Д.Солонго зэрэг бүсгүйчүүд тэжээвэр нохдоо өөрөөсөө ч дутуугүй хайрладаг бол дуучин Нара, “Aqua fitness” төвийн захирал Б.Уянга нар хөөрхөн мууртай юм билээ.

Бүсгүйчүүд л болсон хойно, өвөр түрийд нь орж эрхэлсэн өхөөрдөм амьтдаа гоёж гангална гэж жигтэйхэн. Дуучин Нара муурныхаа хувцасны загварыг өөрөө гаргаж, гял цал болсон үнэтэй хүзүүвчээр чимээд зарим нэг хүнд “Хулганаа хүртэл хувцаслачихгүй дээ” гэж шүүмжлүүлсэн удаатай. Тэгвэл энэ юу ч биш. Д.Солонго, Э.Ганболор хоёрын хувьд өөрсдөө яаж хувцаслана, нохойныхоо гоёлыг ч мөн ижилсүүлдэг хоббитой.

“Киви” хамтлагийн П.Алтанцэцэг харин тохой хүрэхгүй жаахан нохойгоо “Хожуу учрал” дууныхаа клипэнд тоглуулж, бүр гар цүнхэнд хүртэл хийж орхисон зоримог эзэн. “Усны гүнж” гэгддэг Б.Уянга цагаан муураараа бүр имиж хийгээд сэтгүүлийн нүүрийг чимэх зураг авахуулдаг хамтрагчаа болгосон гэхэд хилсдэхгүй.

Энэ мэт тэжээвэр амьтдаараа имиж, бас гоёл хийх дуртай оддын тоо өдрөөс өдөрт нэмэгдэх бололтой. Мэдээж хэрэг, тэд гадаадын алдартай оддын адилаар нохой, муурандаа зориулж загвар зохион бүтээх, тохилог сууц болон тоглоомын талбай барихаас гадна нэрийг нь сийлсэн гоёл чимэглэл ч гаргахыг үгүйсгэх аргагүй.

Р.Есүй

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Лиса үнэн худал илрүүлэгч төхөөрөмжид нууцаа дэлгэв

29/06/2026
Оддын амьдрал Урлаг

Тейлор Свифт, Трэвис Келси нарын хуримаар Нью-Йоркийн замыг хаана

27/06/2026
Оддын амьдрал Урлаг

Ариана Гранде 33 нас хүрлээ

26/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

30/06/2026

ФОТО: “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоос

30/06/2026

Ухаалаг музейн орчныг бүрдүүлсэн “Чингис хаан” үндэсний музей

30/06/2026

Мандах төрийн малгай нь Монголын төр, цэргийн түүхийг илтгэх ховор өв

30/06/2026

Жүжигчин Том Харди рэп цомог гаргана

29/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.