Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Хошин урлагийн “акул”-ууд “Маск” продакшныг голжээ
Уртын дуу

Хошин урлагийн “акул”-ууд “Маск” продакшныг голжээ

Урлаг Урлаг15/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
index613100832012-08-15-16-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын хошин урлаг гэх том айлд данстай болсон “Маск” продакшн зургаан нас хүрлээ. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд тус хамтлаг үзэгчдийг байлдан дагуулж, хошин урлагийн “акул”-уудын тоонд зүй ёсоор орох болсон. “Маск”-ынхан энэ намар үзэгч фэнүүддээ зориулж нэлээд олон сюрприз барихаар төлөвлөсөн гэнэ. хамтлагийн үүсгэн байгуулагч жүжигчин П.Эрдэнэзээн, С.Мөнхсайхан, М.Баярмагнай нар өмнө “Өнгөт инээд” хамтлагт хүчин зүтгэдэг байсан бөгөөд 2007 оны 8 сард өрх тусгаарлаж “Маск” продакшныг байгуулсан түүхтэй. Шинэ ажил эхлэх тийм ч амар байдаггүй учир “Маск” продакшн ч анх байгуулагдахдаа нэлээд олон саад бэрхшээлийг давсан гэдэг. Үүсгэн байгуулагч гурав маань “Өнгөт инээд” хамтлагаас гармагцаа шинэ байгуулах хамтлагтаа ямар нэр өгөх, ямар, ямар жүжигчин авах талаар багагүй толгой гашилгасан бөгөөд намрын нэгэн налгар өдөр Туул голын эрэг дээр хонины толгой хувааж идэнгээ “Маск” гэдэг нэрийг бодож олжээ. Үүний дараа тоочиглосон жүжигчдэдээ хамтрах санал тавьсан боловч шинэ байгуулагдаж байгаа хамтлагийг хошин урлагийн акулууд голж байсан аж. Тиймээс дан шинэ, залуу уран бүтээлчдээр хамтлагаа бүрдүүлэхээр шийдсэн гэдэг. Өдгөө тус хамтлаг үзэгчдийн санал асуулгаар хошин урлагийн продакшнууд дундаа нэлээд дээгүүрт бичигдэх амжилтын эзэд болсон юм.
Г.Мөрөн

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

G-Dragon согтууруулах ундаанд донтсон өсвөр насныхны эмчилгээнд 880 сая вон хандивлажээ

18/06/2025

“Дурсамжаар бүтээв. Төгсгөлийн бүлэг” үзэсгэлэн дэлгэлээ

18/06/2025

Наадмын нээлтийг өглөө, орой хоёр удаа толилуулна

18/06/2025

Үндэсний номын сан зуны цагийн хуваарьт шилжлээ

18/06/2025

Д.Бекхэм, Г.Олдмен, Р.Долтри нарыг хүлэг баатраар өргөмжилжээ

17/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.