Нэрт жүжигчин, дуучин Ванесса Паради алдарт жүжигчин Жонни Деппээс салснаас хойш анхны ярилцлагаа өгчээ. Байнга л олон хүний сонирхол татдаг хойно, сэтгүүлчид экс нөхрийнх нь тухай асуухад 39 настай Ванесса эрс дургүйцэн, жүжигчин хүн зүрх сэтгэлээ худалдах ёсгүй хэмээн хариулахаас татгалзсан гэнэ. Тэрбээр шинэ киноныхоо талаар ярилцлага өгөхөөр ирсэн ч өөр зүйл асуусанд нь ихэд эгдүүцэн “Би түүний тухай яримааргүй байна. Жүжигчид зүрх сэтгэлээ худалдаж, өөрсдийн хувийн нууцаа бүгдэд дэлгэх ёстой гэж хэн хэлээд байгаа юм бэ? Би энэ киног бас хөгжмийн цомгоо сурталчлахаар ирсэн.
Зүрхэндээ авсан шархаар чинь хүмүүс бизнес хийж байгааг харж, мэдрэхэд ямар хэцүү байдгийг төсөөлөөд нэг үз дээ” хэмээн Паради эрс шулуун хариулжээ. “Аз жаргалын жор гэж надад байхгүй, гэхдээ ердөө л хүсэл байгаа учраас бид хүчтэй байдаг гэж боддог хэмээн өгүүлсэн Паради “Хүний хайртай хос байхын тулд үүн дээр ажиллах ёстой гэж хүмүүс ярихад би маш дургүй. Зүгээр л хүн хос болохыг хүсдэг л байх ёстой. Харин миний тухайд одоо байгаа тэр л байрандаа байхыг хүсч байна” хэмээн төгсгөлд нь өгүүлжээ.
Дашрамд дуулгахад Депп Паради хоёрын хүүхдүүд хэдийнэ өсч том болсон тул Паради өөрийгөө ихэд эрх чөлөөтэйгээр мэдэрч байгаа гэнэ. Түүний 14 настай охин Лили-Роуз дуулах дуртай бол 10 настай Жек нь яг л эцгийгээ дуурайж, гитар тоглох дуртай болсон аж. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ уран бүтээлч мэргэжлийг сонговол ээж нь лав дургүйцэхгүй гэсэн шүү. Энд сануулахад Депп, Паради нар 14 жил ханилсны эцэст салах болсон нь нөхөр нь хүүхнүүдтэй орооцолдсоноос болсон. Харин зарим нэг нь Ванесса өөрийн амжилтандаа сэтгэл гундуу байж, нөхрийнхөө амжилтанд атаархсан гэж ярих юм билээ. Арай үгүй байлгүй дээ, ханилсан ханьдаа атаархаад сална гэж баймгүй л юм.