Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Өнөөдөр музейн сургагч нарыг бэлтгэх сургалт болно
Нийгэм

Өнөөдөр музейн сургагч нарыг бэлтгэх сургалт болно

Урлаг Урлаг23/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
18953809622012-08-23-09-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

 

Өнөөдөр 10.00 цагт Монголын Үндэсний музейд “Музейн тогтвортой хөгжлийн чадавх дээшлүүлэх” Японы итгэлцлийн сангийн санхүүжилтээр хэрэгжих Юнеско-гийн төслийн нээлт болно. Хоёр жилийн хугацаанд хэрэгжих уг төсөл нь Монголын бүх музейн боловсон хүчинд үр өгөөжөө өгөх зорилготой. Музейн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхийн тулд Монголын Үндэсний музейн Сургалт, арга зүйн төвийг түшиглэн Улаанбаатар хотод болон хөдөө орон нутагт нийт 12 сургалт зохион байгуулах юм. Эхний ээлжинд Улаанбаатар хотод дөрвөн сургалт зохион байгуулж, музейн үндэсний сургагч нарыг бэлдэж, эдгээр бэлтгэгдсэн үндэсний сургагч нар хөдөө орон нутагт мөн сургалт зохион байгуулах аж. Ёслолын ажиллагааны нээлтийг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан хөтлөн явуулах аж.  Нээлтийн үйл ажиллагаанд Cоёл, Спорт, Аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэл , Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү, ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын дарга Абхиманю Сингх, Монголын Үндэсний Музейн захирал Ж.Саруулбуян нар оролцоно.

Э.Сувд

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр “Wayfinder Award” шагнал хүртжээ

11/06/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Р.Чойном” уран сайхны кинонд дүрийн сонгон шалгаруулалт зарлалаа

25/06/2026

Тимоти Шаламе, Селена Гомез нар “Not Alone” анимэйшнд дуу оруулахаар болжээ

25/06/2026

Шакира тайзны хувцаслалт, загварын сонголтоороо олны анхаарлыг татаж байна

25/06/2026

GTA-6 тоглоомын үнэ 80 ам.доллароос эхэлнэ

25/06/2026

BTS хамтлагийн “Dynamite” дуу YouTube-д 2.1 тэрбум үзэлт давлаа

25/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.