Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“БИ БОЛ БИ Л БАЙХ ЁСТОЙ”
Уртын дуу

“БИ БОЛ БИ Л БАЙХ ЁСТОЙ”

Урлаг Урлаг23/08/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Harrison_Ford_(5)5969876592012-08-23-09-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 


  •  

 

 

Шил толь мэт гял цал байдал, нэр алдар, гоё ганган төрх, үрчлээгүй гөлгөр арьс…Энэ бүгд Холливуд хэмээх нэгэн ертөнцийн илэрхийлэл. Тэрхүү талбайд гарсан хэн ч хүссэн хүсээгүй нүүр дүүрэн инээмсэглэж, ганган хээнцэр байх “хуультай”. Гэхдээ эл “хууль”- ийн гадуур байж, гадаад төрх, имиждээ анхаардаггүй, хэнэггүй нэгэн бол “Индиан Жонс” буюу Харрисон Форд. “Би ажил л сонирхдог болохоос тэр хувцас хунарт анхаардаггүй. Гэхдээ тав, зургаан ээлжийн хүрэмнүүд минь оёдол сайтай байх нь чухал” хэмээдэг тэрбээр тун энгийн байхыг хүсдэг. Түүний гараашид ганц “Приус” байхад л хангалттай хэмээнэ. Хайртай нохой Киту болон өөрт нь хэн ч саад болохгүй алс бөглүү газарт амьдарч, олны анхаарлаас хол байхыг хүсдэг энэ хүнийг “People” сэтгүүл хамгийн халуухан эрээр нэрлэж байсан удаатай. Зургаан тэрбумын орлого олсон, дэлхийн хамгийн баян жүжигчин хэмээн түүнийг 2001 онд Гиннесийн номд бүртгэсэн. Шоу бизнесийнхнийг хамгийн их айлгадаг нас нэмэх “өвчин” түүнийг “тойрон” гардаг гэхэд хилсдэхгүй. Учир нь тэрбээр 64 насандаа Индиан Жонсын дөрөв дэх аялалд эргэлзэх зүйлгүйгээр гарсан. Жар гарсан хойноо адал явдалтай, басхүү зодоон нүдээнтэй киноны баатар болох тийм ч амар зүйл биш. Орлон тоглогч, компьютер график хэрэглэх санал тавьсан ч “Индиан Жонс ч хүн юм чинь хөгшрөх ёстой биз дээ. Үзэгчдийн өмнө амьд байх хэрэгтэй” хэмээн бэлэн хоолноос татгалзаж чадсан зоригтой эр. “Чадахгүй зүйлээ амлахаас татгалзаж чаддаг байх нь бас нэгэн чухал зан чанар” хэмээдэг түүнийг оньсого шиг гэх нь бий. Форд зэрлэг байгальд ухаангүй дурлагч. Тиймдээ ч ширэнгэн ойг хамгаалах “Conservation international” байгууллагын дэд захиралын алба хашдаг. Холливудын хамгийн үнэтэй жүжигчдийн нэг Харрисон Форд сэтгүүлчдийн асуултад ийнхүү хариулжээ.

–Хүмүүс хэн нэгнийг шүтэж, түүн шиг байхыг хүсдэгийг үгүйсгэхгүй. Гэхдээ би өөрөө тэгж хэн нэгэн шиг байж, хүнээр замаа заалгахыг таашаадаггүй. Би бол би л байх ёстой. Ажилдаа ч тэр, хувь хүн талаасаа ч тэр. Залуу жүжигчид бусдын бүтээлээс суралцах ёстой гэдэгтэй би санал нийлдэггүй. Би залуудаа бүхнийг өөрөө хийж, өөрийн хөө амжилтыг босгохыг хүсдэг байсан. Хүн дуурайж, хуулахыг тэвчихгүй. Бүгдийг өөрөө хийх гэж зүтгэсээр багагүй хугацаа алдсан байж болох ч эцэст нь “Би”-гээ бүрдүүлж чадсан.

-“Юу ч болж байсан хэзээ ч бууж өгч болохгүй” гэдгийг кино урлаг надад ойлгуулсан.

-Ганцхан бүтээгдэхүүнээр амттай хоол хийнэ гэж байхгүй. Олон зүйлийн донж, тунг тааруулснаар амтыг гаргаж ирдэг. Амьдрал ч, кино ч тийм л зүйл. -Би урлагийг хайраар хийдэггүй. Харин таваар үйлдвэрлэж байна гэж боддог. Тэр таваарыг хүмүүс худалдаж авбал баярладаг, урамшдаг. Тэр хэрээр сэтгэлээ шингээсэн үйлдвэрлэл явуулдаг. Хүн ажилтай байх шиг чухал зүйл үгүй.

-Би зугаацах гэж кинонд тоглодоггүй. Найруулагчийн хэлэх гэсэн санаа, түүхийг үзэгчдэд хүргэх хариуцлага үүрдэг. -Миний хувьд Индиан Жонс яах аргагүй хамгийн алдартай дүр мөн. Гэхдээ хамгийн чухал нь гэж хэлэхгүй. Харин “Гэрч”-ийн гол баатар бол чухал дүр. (Тэрбээр энэ дүрээрээ 1986 онд “Оскар” хүртсэн).

-Би өчигдрийн амжилт, дурсамжаар биш, өнөөдрөөрөө амьдрахыг хүсдэг. Амьдрал надад өгсөн шигээ хүн бүрт өгөөмөр загнадаггүй байх. Тэр үүднээс би дурсамжаа нандигнахыг хүсдэг. Харин эд зүйлийг тэгтэл нандигнан, шүтдэггүй.

-Би өөрийгөө азтай хүн гэж боддог. Би кино урлагт орохоосоо өмнө мужааны мэргэжилтэй байсан. Зөөгч ч хийж байсан. Тэр цаг үе бүхэнд ч би хамгийн азтай нэгэн байсан. Өнгөрсөн сарын 13-нд 70 насны босго алхсан Харрисон Форд гурван хүүтэй. Анхны эхнэр Мэри Маркуардт нь түүнд хоёр хүү төрүүлж өгсөн бол, жүжигчин хоёр дахь гэргийн хамт хүү өргөж авчээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.