Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“48 цаг” кино наадам айсуй
Нийгэм

“48 цаг” кино наадам айсуй

Урлаг Урлаг29/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“48 цаг” богино хэмжээний кино наадам монголд гурав дахь жилдээ болох гэж байна. Тус наадмын бүртгэл хэдийнээ эхэлсэн бөгөөд ирэх есдүгээр сарын 13-н хүртэл үргэлжлэх юм. Харин багууд ирэх сарын 14-нд сугалаа сугалж, сэдвээ сонгоод хоёр өдөрт багтаан уран бүтээлийнхээ ажилд орно. Улмаар ирэх сарын 16-нд оролцогчид бүтээлээ танилцуулж, шүүгчид шилдгийг нь шалгаруулах юм. Уг наадмыг уламжлал ёсоор “Rise pictures” компани, “Монгол фильм” групп хамтран зохион байгуулж байгаа юм.

48 цагийн дотор зоxиолоо бичиж, жүжигчдээ сонгон найруулж, зургаа авч, эвлүүлэг, дуу оруулалтаа xийн, 4-7 минутын богино хэмжээний кино бүтээж, дэлxийн 2500 гаруй баг, 135 мянга гаруй уран бүтээлчтэй оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдөх боломжийг энэхүү кино наадам олгож байгаа юм. Энэхүү кино наадам нь киноны уран бүтээлчид төдийгүй кино сонирхдог, кино хийх хүсэлтэй хүн бүрт нээлттэй учир “мянга сонсохоор нэг үз” гэдэгчлэн тэдэнд алтан боломж олгодог. Түүнчлэн хүмүүст кино бүтээх амтыг мэдрүүлж, мэргэжлийн уран бүтээлчидтэй танилцаж, хамтран бүтээл туурвих ирээдүйн замыг нээдэг юм. Аливаа уран бүтээл гэдэг бол хамгийн түрүүнд сэтгэлгээний эрх чөлөө байдаг.  Энэхүү наадмын оролцогчид Монголын талаар гадаад улс орнуудад богино хэмжээний киногоор ойлголт өгч, гадаадуудад монголыг таниулах боломжийг өгдөг. Шилдэг бүтээлийн эзэд 5000 ам.долларын мөнгөн шагнал, 6000 ам.долларын мэргэжлийн видео камер, үнэ бүхий зүйлээр шагнуулахаас гадна Каннын олон улсын кино наадамд “Cannes International Film Festival” оролцох эрхтэй болно. Мөн киногоо дэлхийн зах зээл дээр зарах эрх, боломжийг олж авдаг юм.

Энэ жил хэн түрүүлж ирснээрээ багуудын бүртгэл явагдах аж. Уламжлал ёсоор заасан тоо гүйцсэний дараа бүртгүүлсэн багуудыг хүлээлгийн жагсаалтад оруулна. Хэрэв бүртгэлтэй ямар нэгэн баг уралдаанаас татгалзан гарах аваас тус наадмын зохион байгуулагчид хүлээлгийн жагсаалтнаас эхэнд нь байгаа багийг сонгон оролцуулах юм. Хэрэв багууд олноор оролцох хүсэлтэй байгаад, зохион байгуулагчдын зүгээс театрт илүү цаг авах боломжтой болбол хүлээлгийн жагсаалтад байгаа багуудаас нэмж оруулах гэнэ. Кино наадмын бүртгэлийн төлбөрийн хувьд энэ сарын 16-наас өмнө 150 мянган төгрөг ба 16-наас хойш бол барьцааны 50 мянган төгрөг нэмэгдэх юм байна. Уг наадмын талаарх мэдээллийг http://48hourfilm.com/mn/mongolia/ цахим хуудсаар зочлон үзэх боломжтой.

Сонирхуулахад, энэхүү кино наадмаас 2011 оны ялагчаар АНУ-ын Хавай хотноо болох “48 цаг” олон улсын кино наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцон “Монголын шилдэг кино” гэсэн цомыг гардаж авах эрхийг “I city” багийнхан “Зүүд” киногоороо хүртэж байсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Академич С.Чулуун Наполи Дорно дахины их сургуульд лекц уншлаа

03/03/2026

Эрт үеэс хүн амьдарч байсныг гэрчлэх олдворууд олон илэрчээ

03/03/2026

“Өвлийн хайрын дуу” кино 24 жилийн дараа эргэн ирлээ

02/03/2026

Микеланжелогийн “Эцсийн шүүлт”-ийг цэвэрлэж байна

02/03/2026

Ким Сү Хён кино урлагт эргэн ирнэ

02/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.