Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Брэд, Жоли нар хуримандаа бэлтгээд завгүй…
Нийгэм

Брэд, Жоли нар хуримандаа бэлтгээд завгүй…

Урлаг Урлаг29/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
,_Жоли5285371902012-08-29-22-43[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливуудын сайхан хосууд Анжелина Жоли болон Брэд Питт нар долоон жилийн турш хамтран амьдарч, зургаан хүүхдийн эцэг, эх болсны эцэст өнгөрсөн дөрөвдүгээр сард Брэд Питт хайртдаа 159 мянган фунт стерлингийн үнэтэй алмаазан бөгжөөр санал тавьж, албан ёсоор сүй тавьсан билээ. Харин дараа нь хосууд ирэх сард Францын байгалийн үзэсгэлэн цогцолсон “Chateau Miraval” тосгонд хуримаа хийхээр товлосон гэдгээ олонд зарласан юм.

Тэгвэл тэдний энэ тансаг хуримын жижиг, сажиг гэлтгүй бүхий л зүйлсийг Брэд Питт өөрийн биеэр нэг бүрчлэн нарийн  төлөвлөж байгаа сурагтай. Одоогоор хосууд хүүхдүүдийнхээ хамт Францад байгаа бөгөөд саяхан тэд тэндэхийн дэлгүүрүүдээр зочилсон байна. Брэд, Жоли нар хүүхдүүдийнхээ хамт Францын Ле-Туке-Пари-Плаж ид орших “Culture Kid” хэмээх  жижигхэн тоглоомын дэлгүүрээр орсон нь хэрэгт дуртай папараццичдын дуранд ийнхүү өртжээ. Харин тэднийг тус дэлгүүрүүдээр үйлчлүүлээд гарсны дараа дэлгүүрийн эзэд өөрсдийн “Facebook”-дээ алдартнуудад үйлчилсэндээ баяртай байгаагаа бахдан бичсэн байна.

Хосууд хүүхдүүдтэйгээ хамт дэлгүүр хэсэх үедээ үнэхээр хөгжилтэй, жаргалтай байгаа нь тэдний нүүр дүүрэн инээмсэглэлээс тодхон харагдаж байжээ. Мөн тэд үргэлж төвөг удаж байдаг папараццичдад хүртэл нүүр дүүрэн инээмсэглэн, маш эелдэг хандсан байна. Харин тэдний ийм баясгалантай, жаргалтай байгаа нь магадгүй удахгүй болох хуримтай нь холбоотой бололтой гэж зарим хэрэгт дурлагчид цуурах болжээ. Дашрамд сонирхуулахад Питт болон Жоли нарын дөрвөн настай бяцхан охин Вивине ээжтэйгээ хамт “Maleficent” кинонд бяцхан гүнжийн дүрийг бүтээхээр болоод байгаа билээ.

Б.АНХТУЯА

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Whisper Man” киноны зохиолч нь Роберт Де Нирог тоглохоор болсныг сонсоод дуу алдсан тухайгаа ярьжээ

26/08/2026

Бритни Спирсийн намтарчилсан киноны зохиол бичигдэж байна

26/08/2026

Дэйв Франко “Now You See Me” киног карьерынх нь төгсгөл болно гэж боддог байжээ

26/08/2026

Шинээр гарах “Naruto” кинонд Какашигийн дүрд Чарльз Мелтон тоглохоор яригдаж байна

26/08/2026

Барри Манилоу аялан тоглолтоо түр завсарлалаа

26/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.