Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Оддын нэрд гарахаасаа өмнө хийж байсан “хачирхалтай” ажлууд
Уртын дуу

Оддын нэрд гарахаасаа өмнө хийж байсан “хачирхалтай” ажлууд

Урлаг Урлаг01/09/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_нэрд_гарахаасаа_өмнө3454487942012-09-01-14-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нэрд гарсан алдартан тэр бүр эхээс мэндлэхдээ “од” болон гялалзаж, олны өмнө танигдсан “цуутан” болж төрдөггүй шүү дээ. Эгэл жирийн бидний л адил “амьдрал”-аа авч явах гэж элдвийн л ажил төрөл хийж байсан нь лав. ОДДЫН АМЬДРАЛ булан энэ өдөр алдартнуудын нэрд гарахаасаа өмнө “хашиж” байсан “хачирхалтай” ажлуудын талаар сонирхлоо.
Гэвч, ямар ч ажил мэргэжилтэй байсан тухайн ажлаа сэтгэлээсээ хийх аваас үр шимийг нь даруй бус ч насан туршдаа хүртэх нь жам болой. 

 

Том Круз – “The Louisville Courier” сэтгүүлд борлуулагч

Мадонна – Нью Йоркт нүүж ирээд удаагүй байхдаа тэрээр  хайрсан боорцог, кофений “Dunkin’ Donuts” сүлжээ ресторанд ажилладаг байжээ.

Жонни Депп – Тэрээр балны наймаа хийдэг байсан бөгөөд энэ нь түүний анхны ажил байжээ.

Эва Лонгория – Яахаас ч буцахгүй эзэгтэй Эва түргэн хоолны “Wendy’s” ресторанд ажилладаг байжээ. 2009 онд буяны зорилгоор энэ ажлаа дахин нэг хийжээ.

Жорж Клүүни – Кентуки мужид амьдардаг байхдаа тамхины ургамал тасдагч, мөн даатгалын ажилтан хийдэг байсан нэрт жүжигчин маань мөн эмэгтэй гутлын худалдагч хүртэл хийж байсан юм байна. 

Гвен Стефани – Түүний хувьд “DQ” буюу “Dairy Queen” сүлжээ ресторанд цэвэрлэгч хийж байсан гэнэ.

Брэд Питт – “El Pollo Loco” сүлжээ рестораны сурталчилгааны ажилд ”тахиа”-ны дүрст хувцас өмсөж зогсохоос гадна тансаг лимузинь машины жолооч хийдэг байжээ.

Меган Фокс – Флоридад байдаг нэгэн цэнгээний газар 15 настайгаасаа сурталчилгааны ажилтан хийж эхэлсэн Меган аварга банана хэлбэртэй  хувцас өмсөж үйлчлүүлэгчдийг уриалан бүждэг байсан гэнэ.

Робин Виллиамс – Гудамжинд үггүй жүжиглэх урлаг буюу пантомайм үзүүлдэг байсан.

Кэни Вест – Дэлхийд алдартай “Gap” брэнд компанид ажилладаг байсан.

Эллен ДеЖенэрес – Телевизийн шоуны алдартай хөтлөгч, шог хошин мэдрэмжтэй нэгэн тэрээр зураач, хясаа арилгагчаар ажиллаж байсан бөгөөд бээлийний үйлдвэрт ганц ч өдрөө гүйцээж ажилалгүй гарч байсан гэдэг.

Шон Коннери – “Жэймс Бонд” асан Шон "саальчин" хийж сүү худалдахаас эхлээд авс цэвэрлэгч хүртэл хийж байсан юм байна.

Вүүпи Гөүлдберг – “Сүнс” киногоороо олонд илүүтэй танигдсан орчин үеийн Гэлэнмаа жүжигчин Вүүпигийн хувьд хүүр хадгалах газар буюу моргт цогцоснуудын нүүрийг будаж, өнгийг нь засах ажил хийдэг байжээ.

Жон Хэм – “Mad Men” цувралаараа шилдэг жүжигчин хэмээх алдарт хүрч байсан Жон “порно” киноны найруулагчаас дутахааргүй буюу тухайн кино хийх орчноос эхлээд бүхий л тайз засал, жүжигчдийн үйлдэл зэргийг хариуцан ажилладаг байсан гэнэ.

Рэйчель МакАдамс – “Шерлок Холмес”, “The Vow” зэрэг бүтээлийг амилуулсан Канадын жүжигчин Рэйчель хэн бүхний мэдэх “McDonald’s” сүлжээ ресторанд гурван жил орчим ажиллажээ. Энэ тухайгаа тэрээр “Гламур” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьдсан ба тийм ч сайн ажилтан байгаагүйгээр барахгүй нэг өдөр жүржийн шүүсны автомат машиныг нь хүртэл эвдэж байснаа эргэн дурссан байна.

Род Стеварт – Английн нэрт дуучин Род Стеварт “Highgate Cemetery” оршуулгын газарт булшны нүх ухагч хийж байжээ.

Кори Монтэй – “The Glee” мюзиклээрээ олонд танигдсан жүжигчин Кори “Wal Mart” их дэлгүүрийн угтагч, сургуулийн автобусны жолооч, байшин дээвэрлэгч, мөн таксины жолооч хийж байсан гэнэ.

Эва Мэндес – Жүжигчин Райн Гослины сэтгэлт бүсгүй үзэсгэлэнт загвар өмсөгч, дизайнер, жүжигчин Эвагийн хувьд тэрээр “Hot Dog on a Stick” сүлжээ ресторанд цагийн $4.25 долларын ажил хийдэг байсан аж.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025

“Artweek-2025” дүрслэх урлагийн долоо хоног болно

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.