Нэрд гарсан алдартан тэр бүр эхээс мэндлэхдээ “од” болон гялалзаж, олны өмнө танигдсан “цуутан” болж төрдөггүй шүү дээ. Эгэл жирийн бидний л адил “амьдрал”-аа авч явах гэж элдвийн л ажил төрөл хийж байсан нь лав. ОДДЫН АМЬДРАЛ булан энэ өдөр алдартнуудын нэрд гарахаасаа өмнө “хашиж” байсан “хачирхалтай” ажлуудын талаар сонирхлоо.
Гэвч, ямар ч ажил мэргэжилтэй байсан тухайн ажлаа сэтгэлээсээ хийх аваас үр шимийг нь даруй бус ч насан туршдаа хүртэх нь жам болой.
Том Круз – “The Louisville Courier” сэтгүүлд борлуулагч
Мадонна – Нью Йоркт нүүж ирээд удаагүй байхдаа тэрээр хайрсан боорцог, кофений “Dunkin’ Donuts” сүлжээ ресторанд ажилладаг байжээ.
Жонни Депп – Тэрээр балны наймаа хийдэг байсан бөгөөд энэ нь түүний анхны ажил байжээ.
Эва Лонгория – Яахаас ч буцахгүй эзэгтэй Эва түргэн хоолны “Wendy’s” ресторанд ажилладаг байжээ. 2009 онд буяны зорилгоор энэ ажлаа дахин нэг хийжээ.
Жорж Клүүни – Кентуки мужид амьдардаг байхдаа тамхины ургамал тасдагч, мөн даатгалын ажилтан хийдэг байсан нэрт жүжигчин маань мөн эмэгтэй гутлын худалдагч хүртэл хийж байсан юм байна.
Гвен Стефани – Түүний хувьд “DQ” буюу “Dairy Queen” сүлжээ ресторанд цэвэрлэгч хийж байсан гэнэ.
Брэд Питт – “El Pollo Loco” сүлжээ рестораны сурталчилгааны ажилд ”тахиа”-ны дүрст хувцас өмсөж зогсохоос гадна тансаг лимузинь машины жолооч хийдэг байжээ.
Меган Фокс – Флоридад байдаг нэгэн цэнгээний газар 15 настайгаасаа сурталчилгааны ажилтан хийж эхэлсэн Меган аварга банана хэлбэртэй хувцас өмсөж үйлчлүүлэгчдийг уриалан бүждэг байсан гэнэ.
Робин Виллиамс – Гудамжинд үггүй жүжиглэх урлаг буюу пантомайм үзүүлдэг байсан.
Кэни Вест – Дэлхийд алдартай “Gap” брэнд компанид ажилладаг байсан.
Эллен ДеЖенэрес – Телевизийн шоуны алдартай хөтлөгч, шог хошин мэдрэмжтэй нэгэн тэрээр зураач, хясаа арилгагчаар ажиллаж байсан бөгөөд бээлийний үйлдвэрт ганц ч өдрөө гүйцээж ажилалгүй гарч байсан гэдэг.
Шон Коннери – “Жэймс Бонд” асан Шон "саальчин" хийж сүү худалдахаас эхлээд авс цэвэрлэгч хүртэл хийж байсан юм байна.
Вүүпи Гөүлдберг – “Сүнс” киногоороо олонд илүүтэй танигдсан орчин үеийн Гэлэнмаа жүжигчин Вүүпигийн хувьд хүүр хадгалах газар буюу моргт цогцоснуудын нүүрийг будаж, өнгийг нь засах ажил хийдэг байжээ.
Жон Хэм – “Mad Men” цувралаараа шилдэг жүжигчин хэмээх алдарт хүрч байсан Жон “порно” киноны найруулагчаас дутахааргүй буюу тухайн кино хийх орчноос эхлээд бүхий л тайз засал, жүжигчдийн үйлдэл зэргийг хариуцан ажилладаг байсан гэнэ.
Рэйчель МакАдамс – “Шерлок Холмес”, “The Vow” зэрэг бүтээлийг амилуулсан Канадын жүжигчин Рэйчель хэн бүхний мэдэх “McDonald’s” сүлжээ ресторанд гурван жил орчим ажиллажээ. Энэ тухайгаа тэрээр “Гламур” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьдсан ба тийм ч сайн ажилтан байгаагүйгээр барахгүй нэг өдөр жүржийн шүүсны автомат машиныг нь хүртэл эвдэж байснаа эргэн дурссан байна.
Род Стеварт – Английн нэрт дуучин Род Стеварт “Highgate Cemetery” оршуулгын газарт булшны нүх ухагч хийж байжээ.
Кори Монтэй – “The Glee” мюзиклээрээ олонд танигдсан жүжигчин Кори “Wal Mart” их дэлгүүрийн угтагч, сургуулийн автобусны жолооч, байшин дээвэрлэгч, мөн таксины жолооч хийж байсан гэнэ.
Эва Мэндес – Жүжигчин Райн Гослины сэтгэлт бүсгүй үзэсгэлэнт загвар өмсөгч, дизайнер, жүжигчин Эвагийн хувьд тэрээр “Hot Dog on a Stick” сүлжээ ресторанд цагийн $4.25 долларын ажил хийдэг байсан аж.