Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Bootleg Beatles” хамтлагийнхан Нийслэлийн Засаг даргад бараалахлаа
Нийгэм

Bootleg Beatles” хамтлагийнхан Нийслэлийн Засаг даргад бараалахлаа

Урлаг Урлаг07/09/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Bootleg_Beatles”_хамтлагийнхан1301159572012-09-07-23-50[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 

Энэ жил Английн Ливрпүүлийн алдарт дөрвөл болох Битлз хамтлагийн 50 жилийн ой тохиож байгаа юм. 50 жилийн ойн хүрээнд "Beatles Fan Club"-ийн гишүүд  ярилцан Монголдоо дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Bootleg Beatles”  хамтлагийнханыг урьж, Нийслэл хотынхонд үнэ төлбөргүй жинхэнэ амьд тоглолтыг толилуулахаар шийдээд байгаа билээ.  “Bootleg Beatles хамтлагын тоглолт энэ сарын 7 нд Сүхбаатарын талбайд болох юм.  Тус хамтлагийг гишүүд өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй уулзлаа. 

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл: Нийт Улаанбаатарчуудынхаа өмнөөс та бүхэнд би баярлалаа гэж хэлмээр байна.  Би бол Битлз хамтлагийн үнэнч шүтэн бишрэгч. 1960-1980-аад оны үед буюу хаалттай нийгмийн үед би Битлзийн дууг нууцаар сонсдог байлаа. Тухайн үед энэ хамтлагын дууг сонсохыг хориглосон байсан бөгөөд хөрөнгөтний дуу гэж бидэнд ухуулдаг байсан юм. Үнэндээ “Битлз”-ийн дуу бол хөрөнгөтөн нийгмийн суртал ухуулга огтоос байгаагүй харин хайр сэтгэл, хүний амьдралыг л магтан дуулдаг байсныг би хожим нь мэдсэн.

Би Битлзийн дуунаас эрх чөлөө гэдгийг ухаарсан. Битлзийн дууг нууцаар сонсдог жаахан хүүхэд байхдаа том болоод комунист нийгмийн эсрэг тэмцэж, эрх чөлөөтэй хүн болно гэдэг зорилгийг өөртөө тавьж байлаа. Тэр үеийн хаагдмал нийгэмд "Битлз" гэдэг бол зүгээр нэг хамтлаг биш бидний хувьд ардчилал, эрх чөлөөний билэг тэмдэг байсан гэдгийг онцлон хэлсэн.

 

 

 

 

 

Bootleg Beatles хамтлагийн ахлагч: Битлз хамтлагийг  үүнээс илүүгээр хэрхэн магтах билээ. Танд маш их баярлаж байна. Битлз хамтлаг Монголчуудад үнэхээр үзэл санааны том хувьсгалыг авчирч чадсанд гайхаж бас баярлаж байна гэлээ.

Харин хотын дарга:  Комунистийн багш Ленин бол миний багш Битлз юм хэмээн хошигнон хэлээд,  Ази тивд Битлзийн хөшөөтэй ганцхан улс байдаг нь манайх юм. Улаанбаатарын унаган иргэдийн нутагт сүндэрлүүлсэн “Битлз”-ийн хөшөөг босгоход би багагүй хувь нэмэр оруулсан. Цаашид энэ хөшөөг улам илүү сайжруулах шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Та бүхэний тоглолтонд амжилт хүсье гэв.

Эх сурвалж: http://ulaanbaatar.mn/

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026
Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол-Германы графикийн уран бүтээлчдийн хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ

23/04/2026

Дуучин Отгойн Баянмөнх бие даасан 16 дахь тоглолтоо толилуулна

23/04/2026

Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна

23/04/2026

“Надтай гэрлээч” шоуны бүртгэл эхэллээ

23/04/2026

Хан Ган Нобелийн шагнал хүртсэнээс хойш анх удаа уншигчидтайгаа уулзав

23/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.