“Мисс Монголиа” холбооноос Олон улсын Мисс интернэшнл тэмцээнд оролцох Монголын төлөөлөгчийг 2004 оноос эхлэн албан ёсоор шалгаруулан оролцуулдаг уламжлалтай билээ.
Ээлжит гоо бүсгүй шалгаруулах “Мисс Монголиа” тэмцээн өчигдөр УДЭТ-ын тайзнаа 20.00 цагт эхэлсэн бөгөөд бүтэн дөрвөн цаг үргэлжилсний эцэст ялагч тодорлоо. “Мисс Монголиа” тэмцээний ялагчаар хувийн дугаар 19, Дэлгэржавын Дөлгөөн тодорч титмийн эзэн болсон юм.
Энэ жилийн тэргүүн мисс Д.Дөлгөөнд топ модель Ч.Содтуяа титмийг зүүж өглөө. Д.Дөлгөөн нь Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуульд сурдаг бөгөөд 21 настай нэгэн юм. Түүний биеийн жин 52 кг, 180 см өндөр, биеийн харьцаа 87х65х92 байсан. Дашрамд дурьдахад, тэмцээнийг олон улсын миссийн тэмцээний жишгээр мисс модел, мисс фото, мисс авъяас, мисс пикини, мисс спорт, мисс гүүдвил зэрэг төрлөөр зохион байгуулсан билээ. Энэ жилийн тэмцээнд мисспорт , мисс гүүдвил (оюунлаг, ухаалаг, тусч) төрөл нэмэгдсэн нь бас нэгэн онцлог, давуу тал болсон.
Тэмцээний тэргүүн мисс ирэх сарын 1-21-нд Японы Окинавад болох Мисс интернэшнл тэмцээнд, дэд мисс нь Интерконтинэшнл, гуравдугаар байрт шалгарсан мисс дэлхийн оюутны миссийн тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм.
Г.Аргуужин
Монголын мэдээ сонин