Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Мисс Монголиа” тэмцээний ялагчаар Д.Дөлгөөн тодорлоо
Нийгэм

“Мисс Монголиа” тэмцээний ялагчаар Д.Дөлгөөн тодорлоо

Урлаг Урлаг08/09/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
.Дөлгөөн9136839122012-09-08-11-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Мисс Монголиа” холбооноос Олон улсын Мисс интернэшнл тэмцээнд оролцох Монголын төлөөлөгчийг 2004 оноос эхлэн албан ёсоор шалгаруулан  оролцуулдаг уламжлалтай билээ.

Ээлжит гоо бүсгүй  шалгаруулах “Мисс Монголиа”  тэмцээн өчигдөр УДЭТ-ын тайзнаа 20.00 цагт эхэлсэн бөгөөд бүтэн дөрвөн цаг үргэлжилсний эцэст ялагч тодорлоо. “Мисс Монголиа” тэмцээний ялагчаар хувийн дугаар 19, Дэлгэржавын Дөлгөөн тодорч титмийн эзэн болсон юм.
Энэ жилийн  тэргүүн мисс Д.Дөлгөөнд топ модель Ч.Содтуяа титмийг зүүж өглөө. Д.Дөлгөөн нь Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуульд сурдаг бөгөөд 21 настай нэгэн юм. Түүний биеийн жин 52 кг, 180 см өндөр, биеийн харьцаа 87х65х92 байсан. Дашрамд дурьдахад, тэмцээнийг олон улсын миссийн тэмцээний жишгээр  мисс модел, мисс фото, мисс авъяас, мисс пикини, мисс спорт, мисс гүүдвил зэрэг төрлөөр зохион байгуулсан билээ. Энэ жилийн тэмцээнд мисспорт , мисс гүүдвил (оюунлаг, ухаалаг, тусч) төрөл нэмэгдсэн нь бас нэгэн онцлог, давуу тал болсон.

Тэмцээний тэргүүн мисс ирэх сарын 1-21-нд Японы Окинавад болох Мисс интернэшнл тэмцээнд, дэд мисс нь Интерконтинэшнл, гуравдугаар байрт шалгарсан  мисс дэлхийн оюутны миссийн  тэмцээнд  оролцох эрхтэй болж байгаа юм.

Г.Аргуужин

Монголын мэдээ сонин

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

29/09/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн ур чадварын уралдаанаас Г.Номин Best of Nation Award шагнал хүртжээ

29/09/2026
Нийгэм Урлаг

Хоолны өдөрлөг төв талбайд өнөөдөр эхэлнэ

25/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Намар” уламжлалт үзэсгэлэн үргэлжилж байна

29/09/2026

Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

29/09/2026

“Нюанс” хамтлаг 25 жилийн ойгоо сонсогчидтойгоо тэмдэглэнэ

29/09/2026

“Мөр” төслийн анхны галерейг Төв аймгийн Дэлгэрхаан суманд нээлээ

29/09/2026

Дэлхийн ур чадварын уралдаанаас Г.Номин Best of Nation Award шагнал хүртжээ

29/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.