Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын гоцлол дуучин МУГЖ Т.Баяраа, уртын дуучин Ч.Дорж, О.Анхчимэг нарын хамтарсан “Хүйн холбоот” хэмээх ардын урлагийн гайхимшигийг мэдрүүлсэн тоглолт энэ сарын 28-нд ганцхан удаа боллоо.
Тус тоглолтоороо Баруун монгол, Халх, Буриад гэсэн үндсний урлагийн гурван төрлийн уран бүтээлүүдээс үзэгчдэд тоилиулсан нь үзэгчдийг үнэхээр гайхшруулж чадлаа.
Тоглолтын ерөнхий найруулагчаар МУУГЗ Л.Эрдэнэбулган, туслах найруулагчаар Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын найруулагч П.Урнаа, удирдаачаар МУСТА Д.Нямдаш, Р.Ганбат нар ажиллажээ. Тоглолтонд Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын “Хангарьд” үндэсний найрал хөгжимчид, дуучид, бүжигчид, үндэсний хөгжмийн “Угсаатан” хамтлага МУГЖ Т.Баяраа, уртын дуучин Ч.Дорж, О.Анхчимэг нартай хамтран тоглосон юм.
Ийнхүү “Хүйн холбоот” хэмээх ардын урлагийн гайхимшигт тоглолтын фото зурагнуудаас та бүхэндээ хүргэж байна.