Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монгол үнэр анхилсан “Монголын сайхан орноор” аяллаа
Нийгэм

Монгол үнэр анхилсан “Монголын сайхан орноор” аяллаа

Урлаг Урлаг10/10/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_хуурын_чуулга-16236824082012-10-10-09-57[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Морин хуурын чуулга энэ жил 20 нас хүрлээ. Тус байгууллагынхан энэ ойдоо зориулан олон арга хэмжээ төлөвлөөд байгаагийн нэг нь өчигдөр, өнөөдөр, маргааш Соёлын төв өргөөнд болох “Монголын сайхан орон” тоглолт юм. Гэхдээ энэхүү тоглолт нь гурван өөрөөр эгшиглэх юм байна. Тодруулбал эхний тоглолтод дан Монголын шилдэг уран бүтээлчдийн хөгжим, аялгуу эгшиглэх бол хоёр дахь нь буюу өнөөдөр дэлхийн хөгжмийн болон дууны бүтээлүүдийг морин хуураар хэрхэн амилуулахыг үзүүлэх юм байна.

Харин маргааш Монголын болон дэлхийн шилдэг бүтээлүүдийг нэг дор сонсгох ховорхон боломжийг үзэгчдэдээ бүрдүүлэх аж. Өчигдрийн хувьд тоглолтын салхийг Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Чойдогийн “Монголын сайхан орон”-оор хагалсан. Харин хаалтыг мөн л Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Сэрсэн тал”-аар үдсэн. Тоглолтод Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ Монгол ардын дуу “Урьхан хонгор салхи”-ийг шуранхайлуулсан бол, А.Долгор “Магнаг цэнхэр аялгуу”-г эгшиглүүлсэн юм. Түүнчлэн гавьяат жүжигчин Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин Г.Ариунбаатар “Буйрын цэнхэр хөвөөнд” дуугаар үзэгчдэдээ ая өргөв. Удирдаачаар ардын жүжигчин, профессор Ц.Батчулуун, Д.Түвшинсайхан нар ажилласан. Харин хөтлөгчийн үүргийг гавьяат жүжигчин Г.Равдан хүлээсэн байв. Тоглолтын найруулгыг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров хийжээ. Тэрбээр тоглолтын үеэр хөшигний ард орж хөгжимчдөдөө “Үзэгчид сайхан хүлээж авч байна. Зөв л номер бэлдэж” хэмээгээд Г.Равдан, Д.Түвшинсайхан нартай хэсэг ярилцаж байгаад гарч явна билээ.  

У.Баяраа




















 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.