Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Зураач Ц.Ягаанцэцэг “Гэгээ” үзэсгэлэн дэлгэнэ
Үзэсгэлэн

Зураач Ц.Ягаанцэцэг “Гэгээ” үзэсгэлэн дэлгэнэ

Урлаг Урлаг23/10/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
99ade8c6303c61f7original7867987362012-10-23-21-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Рearl Art gallery” буюу “Сувд” арт галерейд аравдугаар сарын 26-нд зураач Ц.Ягаанцэцэг “Гэгээ” нэртэй уран зургийн бие даасан үзэсгэлэнгээ нээх гэж байна. Уран бүтээлч Ц.Ягаанцэцэг нь Унгар улсын Будапешт хотод Хөнгөн үйлдвэрийн дээд сургуулийг загвар зохион бүтээгч мэргэжлээр төгссөн. Тэрээр Монголийн урлагийн зөвлөлийн гишүүн бөгөөд Турк улсад зохиогдсон олон улсын үзэсгэлэнгээс "Мөнгөн баавгай" шагнал хүртэж байсан авьяаслаг уран бүтээлч юм.

Тэрээр "Гэгээ" нэртэй тав дахь бие даасан үзэсгэлэнгээрээ хүний нийгэмд чухал асуудал болоод байгаа хүн ба байгаль хүйн холбоог, хүний байгаль орчноо хайрлах ухааныг харуулахыг  зорьжээ.

Зураач Ц.Ягаанцэцэг 2008 он “Сувд” арт галерей, 2009 он “France gallery”, 2010 он Хаан Банк gallery, 2011 он “Сувд” арт галерейд тус тус өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан бөгөөд жил болгон “Red Art gallery”-д уран бүтээлээ толилуулдаг.

Сонирхуулахад “Сувд” арт галерей нь “Баянгол” зочид буудлын ард талын 23 дугаар байранд байрладаг, уран зураг цуглуулагч,тойрон аялагч, уран бүтээлч, урлагийг шимтэгч хэн бүхний өмнө тус галерейн үүд хаалга нээлттэй аж.

“Сувд” арт галерей нь анх 2007 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийн уран бүтээлчдийн зураг, баримал, сийлбэрийг худалдан авах буюу хоёр талын гэрээний дагуу уг галерейдаа худалдаалж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд 20 гаруй хамтарсан болон бие даасан үзэсгэлэн зохион байгуулж, 800-аад уран бүтээлийг  дэлгэн үзүүлжээ.

Г.Даша

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Монгол дархчуудын ухаан, мэлмий, гарын ураар бүтээсэн шилмэл 205 бүтээлийг дэлгэлээ

09/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монгол наадам: Морин эрдэнэ” үзэсгэлэнд адууны соёлтой холбоотой археологийн ховор олдворуудыг дэлгэжээ

08/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Now Art 2026” үзэсгэлэн дэлгэлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сурагчид “Special Venue Music Awards”-ын гуравдугаар байрт шалгарлаа

10/07/2026

Алдарт дуучин Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө

09/07/2026

Жүжигчин Юн Ё Жон “Эмми”-гийн шилдэг туслах дүрийн жүжигчний төрөлд нэр дэвшжээ

09/07/2026

Нобелийн шагналт Хан Ганы номын дэлгүүр хаалгаа барьжээ

09/07/2026

ДАШТ-ий шувтаргын тоглолтын завсарлагааны үеэр Жастин Бибер уран бүтээлээ толилуулна

09/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.