Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Адель: Секси даашинз, скинни жинс надад огтхон ч сонин биш
Дуу хөгжим

Адель: Секси даашинз, скинни жинс надад огтхон ч сонин биш

Урлаг Урлаг11/11/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4112006825371182012-11-11-22-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өвөрмөц хэрнээ чадалтай хоолойгоороо алдар нэр нь дэлхийд түгсэн дуучин бол Адель. Түүнээс өөр нэг дор Грэммийн шагналыг зургаагаар нь түүж байсан дуучин үгүй. Алдарт дуучин Адель, түүний нөхөр Саймон Конеки нар бяцхан хүүгээ өлгийдөж авснаас хойш сар ч болоогүй байна. Адель амаржихаасаа өмнө олны нүднээс хэсэгтээ л далд байсан юм. Гэвч түүнийг алдарт сэтгүүлч Андерсон Күүпер “60 минут” ярилцлагын нэвтрүүлэгтээ оруулж амжсан билээ.

Адельтэй ярилцлага хийж байсан сэтгүүлчид түүний бие, галбирын талаар огтхон ч асууж байгаагүй. Тэгвэл “60 минут”-ын үеэр сэтгүүлч түүнээс өөрийнхөө галбирт яагаад санаа зовдоггүй юм бэ гэж асуужээ. Учир нь өнгөрсөн хоёрдугаар сард Карл Лэжерфийлд “Метро” сонинд өгсөн ярилцлагадаа “Тэр 24 настай гэхэд арай л тарган” гэж хэлсэн нь тухайн үедээ хэвлэлүүдийн өлгөж авсан шуугиан байсан юм. Күүперийн асуултад дуучин бүсгүй юу гэж хариулсныг нэвтрүүлгээс нь хөрвүүлэн хүргэж байна.

-Алдартай дуучин бүсгүйчүүд бүгдээрээ л атаархал төрүүлмээр гоё биетэй байдаг. Рианна, Бионсе гээд л. Чи өөрийн бие галбирын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Миний хувьд энэ огтхон ч асуудал биш. Би хэзээ ч, хэзээ ч шүү. Энэ талаар огтхон ч бодож байгаагүй. Энэ бол надад тулгарсан асуудал гэж бодож ч байсангүй.

-Сайхан хүүхнүүдийн зургийг хараад атаархдаггүй гэж үү?
-Үгүй дээ. Хэзээ ч үгүй. Би ер нь гоё өнгөтэй, сайхан хүүхнүүдтэй сэтгүүл үзээд байдаггүй шүү. Миний хувьд скинни жинс, секси хувцас огтхон ч сонин биш. Би өөртөө таарсан, дэгжин, донжийг нь олсон хувцасаар хаана ч гоёчихож чадна. Би өөртөө л таалагдаж байвал бусад нь хамаагүй гэж боддог. Бас би өөрийгөө чадварлаг залуу бүсгүй гэдгийг харуулчихаж чадна гэж бодож байна.

-Магадгүй турах талаар бодож байгаагүй гэж үү дээ?
-Турах тухай бодож байгаагүй гэж би хэлээгүй шүү. Зөвхөн өөрийн бие галбирыг муухай гэж хэзээ ч боддоггүй. Хүүхнүүдэд би ингэж хэлмээр санагддаг. “Чи өөрийгөө аз жаргалтай л байлга. Тэгвэл чиний бүх юм чамд аяндаа таалагддаг болно”.

Орчуулсан Б.Солонго

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Newjeans хамтлагийн гишүүд “ADOR” агентлагт буцаж орлоо

15/11/2025
Дуу хөгжим Урлаг

“Грэмми”-ийн шагналд нэр дэвшигчид тодорчээ

10/11/2025
Дуу хөгжим Урлаг

“LUMINO” хамтлаг Европоор аялан тоглоно

05/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгээс

15/11/2025

Newjeans хамтлагийн гишүүд “ADOR” агентлагт буцаж орлоо

15/11/2025

Найдаг уулнаас эртний Уйгар, Хятан бичгийн ховор олдвор илрүүллээ

15/11/2025

“Титаник”-ийн хамгийн чинээлэг зорчигчийн алтан цагийг дуудлагаар худалдана

14/11/2025

“Moon dance” хамтлаг ДАШТ-д оролцохоор Герман Улсыг зорилоо

14/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.