
Үзэгч түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин МУГЖ Х.Болормаа, Соёлын тэргүүний ажилтан Э.Оюумаа, Р.Дэлгэрмаа нар хамтарсан тоглолтоо монгол бөхийн өргөөнд хийхээр төлөвлөжээ. Тэрээр өмнө нь “Ээжийн бүүвэйтэй хорвоо” дууг хамтран дуулж, дүрсжүүлэн үзэгчдийн хүртээл болгосон билээ. Тэд энэ сарын 24-нд үзэгч фэнүүддээ тоглолтоо өргөн барих аж.
Тэд тоглолтоо “Ээжийн бүүвэйтэй хорвоо” хэмээн нэрлэжээ. Тоглолтонд дуучин Р. Дэлгэрмаа, Х. Болормаа нар шинэ дуунуудаараа үзэгч олондоо бэлэг барина.