Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Б.Амархүүгийн хайртай бүсгүйтэйгээ хамтран дуулжээ
Оддын амьдрал

Б.Амархүүгийн хайртай бүсгүйтэйгээ хамтран дуулжээ

Урлаг Урлаг16/11/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2012-11-16_1757376979206702012-11-16-18-57[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Буриад улсын Ардын жүжигчин, “Премьер министр” хамтлагийн дуучин, МУСТА Б.Амархүүг  2006 онд “Народный артист-3” тэмцээний финалын шатанд Марина Девятова гэх бүсгүйтэй сүүлийн хоёрт үлдэхэд аав нь хүүгээ “тэмцээнд түрүүлэхгүй байсан ч болно доо. Сүүлийн хоёрт багтсан нь л том амжилт. Тэмцээн Оросод болж байгаа учраас үзэгчид орос бүсгүйд л саналаа өгөх байх” гэж бодож байсан гэдэг. Гэтэл ялагчийг тодруулах мөчид Амархүү Борхүү гэж сонсоод чихэндээ ч итгээгүй ажээ. Тэмцээнд  30 мянган авьяастан өрсөлдсөнөөс цорын ганц монгол залуу орсон нь Б.Амархүү байв. Түүнээс хойш өдгөө зургаан жил өнгөрчээ. Тэрбээр Оросод гэрээтэй ажилладаг тул тэр бүр нутагтаа ирээд байх боломж үгүй.  Харин өчигдөр “UB palace”-т анхны бие даасан тоглолтоо хийж зургаан жилийн нөр их хөдөлмөрөө тайлагналаа. Тэрбээр энэ тоглолтондоо жил гаруй хугацаанд бэлдсэн гэж ярьж байсан. Үнэхээр сайхан хоолойтойн дээр чадварлаг бүжиглэдэг тэрбээр тоглолтын дундуур акробат эргэж хүртэл үзүүлж байв. Түүний аав циркийн жүжигчин байсан бөгөөд Буриадад цирк байгуулахад томоохон үүрэг гүйцэтгэж байсан хүн. Тиймээс ч Б.Амархүүг ч циркийн манежинд “өссөн” гэлцдэг.

Тоглолтын үеэр түүний тайзны соёл, үзэгчдээ дээд зэргээр хүндэтгэж байгаа нь их таалагдлаа. Гэвч манай үзэгчдийн сэтгэл хөдлөл, алга ташилт багадаж байсан гэдгийг хэлэхгүй байхын аргагүй. Мөн тоглолтын зохион байгуулагчид бага зэрэг алдаа гаргаж байсныг нуух юун. Харин Амархүү “Монголын урлагийн ертөнцөд шинэ амьсгаа оруулна” гэж хэлсэн шигээ үнэхээр эрч хүчтэй, мэргэжлийн өндөр түвшний тоглолт хийж чаддагийг харуулсан.                                                                                                               

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Рианна анх удаа охинтойгоо хамт сэтгүүлийн нүүр чимлээ

23/04/2026
Оддын амьдрал Урлаг

Минод хорих ял оноохыг Прокурор шаардлаа

22/04/2026
Оддын амьдрал Урлаг

BTS хамтлагийг үүсгэн байгуулагч Бан Ши Хёкийг баривчлах хүсэлт гаргажээ

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Рианна анх удаа охинтойгоо хамт сэтгүүлийн нүүр чимлээ

23/04/2026

“Цагаан хадны өнгө” баримтат кино Трибекагийн наадмын уралдаант хэсэгт шалгарлаа

23/04/2026

Монгол-Германы графикийн уран бүтээлчдийн хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ

23/04/2026

Дуучин Отгойн Баянмөнх бие даасан 16 дахь тоглолтоо толилуулна

23/04/2026

Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна

23/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.