Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Брэд Питт” сэтгүүлч мэргэжилээ орхиж жүжигчин болжээ
Нийгэм

“Брэд Питт” сэтгүүлч мэргэжилээ орхиж жүжигчин болжээ

Урлаг Урлаг25/12/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
63357845026302012-12-25-16-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудын алдарт жүжигчин Брэд Питт буюу бүтэн нэр нь Уильям Брэдли Питт өдгөө дэлхийн сая сая хүмүүний шүтээн болсон алдартай жүжигчин билээ. Тэрбээр АНУ-ын Охлахома мужийн нэлээд шашинлаг гэр бүлд өссөн аж. Брэд жүжигчин төдийгүй чадварлаг продюссер юм. 1995 оны алтан бөмбөрцөгийн шагналт. 1996, 2009 онд нэг төрлөөр, 2012 онд хоёр төрлөөр нийтдээ дөрвөн удаа Оскарт нэр дэвшиж байжээ. Түүний аав Уильям Питт ачаа үйлчилгээний компанийн менежерээр ажилладаг байв. Харин ээж Жейн Этта Хиллхаус нь нутгийнхаа дунд сургуулийн багш байжээ. Тэрбээр Дуг Питт хэмээх ах, Жулия Питт хэмээх эгчтэй аж.

Брэд сургуульд байхдаа мэтгэлцээний клубд явж, хөгжмийн дугуйланд суралцахын зэрэгцээ оюутны өөрөө удирдах зөвлөлийн гишүүн байжээ. Харин сургуулиа төгсөөд Колумбийн Миссури сургуульд сэтгүүлч мэргэжлээр суралцахаар элсэн орж төгсчээ. Гэвч сургуулиа төгсөөд мэргэжлийн ажлаа олоогүй учраас Холливуд руу очин жүжигчний зам мөрийг хөөжээ. Тэнд тэрбээр Брэд Питт хэмээх нэрээр урлагийн гараагаа эхэлсэн аж.

Мөн Брэд Холливудад очсон даруйдаа “El Pollo Loco” сүлжээ ресторанд зөөгчөөр ажилладаг байжээ. Ийнхүү тэрбээр хувцас, хоол, хүнснийхээ мөнгийг олохын хажуугаар жүжигчний дамжаа дүүргэсэн гэнэ. Өдгөө Анжелина жолитой гэр бүл болон амьдарч хүү Мэддокс, Пакс, Нокс, охин Захара, Шайло, Вивьен нарын зургаан хүүхэдтэйгээр өнөр өтгөн гэр бүл болж сайхан амьдарч байгаа билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Николас Кэйж “National Treasure 3” кино төслийг хэрэгжүүлж эхэллээ

27/08/2026

Bruno Mars ирэх тавдугаар сард Хонконгод дөрвөн тоглолт хийнэ

27/08/2026

Сандра Буллок, Николь Кидман нар “Practical Magic 2” киноны Лондон дахь нээлтэд оролцлоо

27/08/2026

Руперт Гринт “Харри Поттер”-ын Рон Уизлигийн дүрээр Бродвейн тайзнаа эргэн ирнэ

27/08/2026

G-Dragon олон жил хамт ажилласан багийн гишүүддээ тансаг орон сууц бэлэглэжээ

27/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.