Хошин урлагийн “Х-ТҮЦ” продакшн Айн Рэндийн “1.16″ жүжгийг тоглох гэж байгаа билээ. Уг жүжгийн гол дүрд тус продакшны жүжигчин Б.Хуланг тоглуулахаар товлож байсан ч тэрээр амаржаад удаагүй байгаа учир шинэ жүжигт түүний оронд Аглуу гавъяатын эхнэр Н.Оюунчимэг тоглохоор болсон байна.
Жүжигчин Н.Оюунчимэгийн хувьд хаа нэг тоглолтын дундуур туслах дүр бүтээж байсан бол энэ удаа “1.16” жүжгийн гол дүрийг бүтээхээр боллоо.