Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Ану хатан” түүхэн уран сайхны кино хэвлэлийн хурлаа хийлээ…
Нийгэм

“Ану хатан” түүхэн уран сайхны кино хэвлэлийн хурлаа хийлээ…

Урлаг Урлаг18/01/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_06097384351372013-01-17-21-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын кино урлагийн үнэнч үзэгч, сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд буй "Ану хатан" түүхэн уран сайхны киноны албан ёсны нээлтийн хэвлэлийн хурал өнөөдөр 11:00 цагт "Өргөө-2" кино театрд боллоо.

"Шүүдэр” продакшны бүтээл “Ану хатан” түүхэн уран сайхны киноны зохиолыг зохиолч Б.Шүүдэрцэцэг “Домогт Ану хатан” романаас сэдэвлэн бичиж, найруулагчаар нь СТА Т.Алтантуяа, продюссерээр Д.Болдхуяг нар ажилласан. "Ану хатан" киноны трэйлерийг youtube-д тавьснаас хойшхи гуравхан хоногийн дотор 5000 гаруй хүн үзсэн байдаг. Тус киноны зохиолч Б.Шүүдэрцэцэг киноны уран бүтээлийн талаараа facebook хуудаснаа "Уран бүтээлчид бид үнэхээр урам зориг дүүрэн байна. Бэрхшээл зовлон тоочоод байсан бол энэ бүтээл хэзээ ч төрөхгүй байсан. "Ану хатан" кино хийх санаа мөрөөдөл миний сонссоноор лав л дөрөв таван найруулагчид байсан юм билээ. Улсын төсвийн дэмжлэг, том ивээн тэтгэгчгүйгээр энэ төслийг хэрэгжүүлэхэд ямар их бэрхшээл давснаа, одоо ч хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг энд тоочоод яахав дээ. Өөдрөгөөр харахад бид бага хөрөнгө, давчуу цаг хугацаанд хийе бүтээе гэсэн халуун хүслээр том уран бүтээлийн ард гарч чадаж байгаа минь л хамгийн чухал. Бүх дэмжигчид, ивээн тэтгэгчиддээ баярлалаа" гэж бичжээ.
Монголын кино урлагийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулан шинэ бүтээлийнхээ нээлтийг хийж буй “Ану хатан” түүхэн уран сайхны киноны хамт олондоо урлагийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ

03/03/2026

Марк Цукерберг 170 саяар харш худалдаж авчээ

03/03/2026

“Actor Awards 2026” наадмын улаан хивсний ёслолоос

03/03/2026

“Actor Awards 2026” шилдгүүдээ тодрууллаа

03/03/2026

Академич С.Чулуун Наполи Дорно дахины их сургуульд лекц уншлаа

03/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.