Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Дэлхийн цомын тэмцээнээс “МӨНГӨН” медаль хүртлээ
Дуу хөгжим

Дэлхийн цомын тэмцээнээс “МӨНГӨН” медаль хүртлээ

Урлаг Урлаг04/03/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
86b9b5af9f8c3562big3357185172013-03-03-19-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн багийн Дэлхийн цомын тэмцээний сүүлийн өдрийн барилдаанууд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болж өнгөрлөө. 13 дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээнд манай улсаас гадна АНУ, Япон, БНХАУ, Канад, Энэтхэг, Казахстан, Беларусь гэсэн найман орны баг тамирчид оролцсон бөгөөд манай бүсгүйчүүд аваргын төлөө БНХАУ-ын багтай өрсөлдөж 3-4 харьцаатайгаар ялагдал хүлээж багаараа дэлхийн цомын мөнгөн медалийг хүртлээ. Монголын эмэгтэй багийн хувьд 2009 оны БНХАУ-ын Тайюань хотод болсон эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд анх удаа оролцож байсан бөгөөд түнээс хойш тус тэмцээнд тасралтгүй оролцож байгаа ч V-VII байрыг эзэлж байсан байна.

Монгол улсын шигшээ багт 48 кг-ын жинд Гавьяат тамирчин Ц.Энхжаргал, 51 кг-д дэлхийн залуучуудын аварга Э.Даваачимэг, 55 кг-д ОУХМ Ц.Бямбасүрэн, 59 кг-д ОУХМ Т.Мөнхтуя, Азийн аваргын мөнгөн медальт, ОУХМ С.Цэрэнчимэд, 63 кг-д олимпийн хүрэл медальт, МУГТ С.Батцэцэг, 67 кг-д дэлхийн аваргын хошой хүрэл медальт, МУГТ О.Насанбурмаа, 72 кг-д МУГТ О.Бурмаа, оюутны дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Одончимэг нар багтсан байлаа.

Энэ удаагийн Дэлхийн цомын тэмцээнд олимпийн медальтан хоёр, дэлхийн аварга дөрөв, медальт 11, залуучуудын дэлхийн аварга дөрөв, медальт 13, оюутны дэлхийн аварга 11 бөх зодоглосон билээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Т.Ариунаа, Morningstar нарын хамтарсан “Чамтай бас чамгүй” дууны клип рекорпд тогтоолоо

19/08/2025
Гадаад мэдээ Урлаг

G-Dragon өнөөдөр 37 нас хүрлээ

18/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Тейлор Свифтийн шинэ цомог нийт 12 дуунаас бүрдэнэ

18/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

П.Лхагвадуламын “Урагшаа харсан цонх” Локарногийн олон улсын кино наадмаас хоёр шагнал хүртлээ

19/08/2025

Т.Ариунаа, Morningstar нарын хамтарсан “Чамтай бас чамгүй” дууны клип рекорпд тогтоолоо

19/08/2025

Загварын ертөнцийн хатан хаан Коко Шанель

19/08/2025

Дан эмэгтэйчүүдээс бүрдсэн баг анх удаа нислэг үйлдэв

19/08/2025

УДБЭТ “Одмөндөр” танин мэдэхүйн сувагтай хамтран ажиллана

19/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.