Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дуурийн театрт өнгө нэмсэн шинэ хөгжмүүд
Нийгэм

Дуурийн театрт өнгө нэмсэн шинэ хөгжмүүд

Урлаг Урлаг04/04/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
52b7f160a70abc99original4273185522013-04-04-10-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  УДБЭТ-ын Симфони найрал хөгжмийн уран бүтээлчид өнгөрсөн сард шинэ хөгжмийн зэмсгүүдээ хүлээн авч, шинэ хөгжмийн баяраа тэмдэглэн тоглолт хийсэн билээ. Хагас зуун жилийн түүхэн ойн босгон дээр тус театрын хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр, ССАЖЯ, “Тотал Мюзик” продакшны дэмжлэгтэйгээр шинэ хөгжмүүдээ хүлээн авсан юм. Тодруулбал, УДБЭТ-т 368 мянган ам.долларын үнэ бүхий 45 нэр төрлийн гуулин, үлээвэр, цохиур, төгөлдөр хуур гэхчилэн нийт 90 гаруй нэр төрлийн  хөгжмийн зэмсэг, дагалдах хэрэгслийн хамт хүлээлгэн өгчээ. Симфони оркестрийн амин сүнс нь болсон "Гранд-GX" төгөлдөр хуур гэхэд л Монголд цорын ганц байгаа гэнэ. Симфони найрал хөгжмийн зэмсгээ иж бүрнээр нь сольж, сайжруулсан анхны тохиолдол энэ бөгөөд шинэхэн хөгжмийн аялгуугаар үзэгчдийн сонорыг мялаасаар байна.

Тус театрын симфони оркестрын хөгжимчдийн дунд театрынхаа түүхтэй эн чацуу хугацаанд уран бүтээл туурвисан нэгэн байхад ажлынхаа гараанаас гараад удаагүй залуу уран бүтээлчид ч цөөнгүй. 

Ингээд та бүхэндээ театрт шинээр ирсэн хөгжмүүдийг танилцуулъя:
 

1.Piccola /Пиккель/-Модон үлээвэр хөгжим нь симфони найрал хөгжмийн хамгийн дээд өнгийг гаргадаг. Ихэнхдээ хөгжмийн аялгууг тоглоход тохиромжтой. Партитурын хамгийн эхэнд багтдаг ба эх биеэрээ хоёр хэсэг салдаг, хамгийн жижиг хөгжмийн зэмсэг. Материалын хувьд мод болон төмрөөр хийгдсэн байдаг.

2.Fleita /флейт/-Модон үлээвэр хөгжмийн зэмсэгт багтана. Аялгуу  сайтай. Аялгууг нь байгалийн сайхан шувууны жиргээтэй зүйрлэж  болно. Хөгжимчнөөс нэлээд ур чадвар шаарддаг. Их биеэрээ хоёр хэсэг болон хуваагдана. Симфони оркестрт гоцлол хөгжмийн үүрэг гүйцэтгэнэ.

3.Oboe /Гобой/-Модон үлээвэр хөгжим. Симфони найрал хөгжимд сонгодог тод, тогтвортой өнгө бүхий ганган хээнцэр дуутай хөгжим. Ихэнхдээ модоор хийгддэг давхар хустай гоцлол хөгжмийн зэмсэг.

4.Clarinetta /Кларнет/-Модон үлээвэр хөгжмийн зэмсгүүдийн нэг. Флейт, гобойг бодвол илүү баргил, бүдүүн дуутай. Хөг сольж тоглодог дан хустай гоцлол хөгжим юм.

5.Fagot /фагот/-Модон үлээвэр хөгжмийн басс хөгийг гаргадаг. Оркестрт гоцлол хөгжмийн үүрэг гүйцэтгэдэг. Өтгөн бөглүү дуутай, зөөлөн аялгуутай хөгжим.

6.Truba /Труба/-Гуулин үлээвэр хөгжмийн нэг. Чанга дуу авиаг гаргах үүрэг гүйцэтгэдэг. Фанфар тоглоход нэн тохиромжтой.

7.Tromboni /Тромбон/-Гуулин үлээвэр хөгжмийн нэг. Тод дуутай, дотроо басс Тромбон гэж байна. оркестрийн доод өнгө тоглох боломжтой.

8.Grand GX piano-Хаан төгөлдөр хуур
 
Эх сурвалж news.mn Г.ДАША
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дрис Ван Нотеноор овоглох гар урлалыг дэмжих сан байгуулна

17/03/2026

Дэвид Гилморын гитар 14,6 сая ам.долларын үнэ хүрлээ

17/03/2026

“XMF 2026” анх удаа “Монгол шилтгээн”-д хоёр өдрийн camping format-аар зохион байгуулагдана

17/03/2026

Төмөртөмөөгийн Үжингүнж дэлхийн бяцхан мисс тэмцээнийг шүүнэ

17/03/2026

Шон Пэнн Киевийг зорьсон учир “Оскар”-ын наадамд оролцоогүй

17/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.