ТҮЦ”-ийн “Сэрүүн хасын нууц” жүжиг дөрвөн сарын 18-нд нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа. Харин жүжгийн найруулагч Найдандорж хэнийг ч гаргаж оруулахгүй байгаа сурагтай. Учир нь хүнд драм учраас жүжигчдээ ийнхүү вакум орчинд тусгаарлаж, бэлтгэлээ хийж байгаа юм. “Х ТҮЦ” продакшны өмнөх бүтээлүүд болох “Аянгын бороо”, “Хориотой жүжиг” зэрэг нь үзэгчдийг байлдан дагуулж чадсэн. Энэ удаагийн “Сэрүүн хасын нууц” жүжиг ч дутахааргүй болох нь баталгаатай хэмээн олон хүмүүс тэсэн ядан хүлээж байгаа. Юутай ч та бүхэндээ шинэ жүжгийн постер болон трэйллэрийг хүргэж байна.
www.URLAG.mn