Шинэ үеийн эмэгтэй жүжигчдийн төлөөлөл болсон залуу жүжигчин О.Долгорыг "Үл таних эмэгтэй" киноноос нь хойш хүмүүс танидаг болсон гэхэд хэлсдэхгүй. С.Цвейгийн алдарт "Үл таних змэгтэй" зохиолоос сэдэвлэн бүтээсэн тус кинонд Долгор бүсгүй нүцгэн биеийг алдаршуулсан ч тун нь таарсан учраас түүнийг бусад жүжигчдийн адил секс символ гэх зэргээр саар үг дагаагүй. Харин ч түүний нэр хүндийг өсгөж өгсөн гэхэд болно. Жүжигчин бүсгүй маань ч үүнийг "Нэг шат ахисан" хэмээн товчхоноор хүлээн зөвшөөрсөн удаатай. Үл таних эмэгтэйгээр үзэгчдийн сэтгэлд буусан жүжигчин бүсгүй энгэсгийн рекламд тоглохоос эхлээд сүүлийн үед эрэлт ихтэй жүжигчдийн нэг болоод байгаа.Тэрээр хип хоп хамтлагийн дуучин Батхүү хэмээх залуутай анх амьдрал холбож хөөрхөн охинтой болсон ч тэдний хамтын амьдрал бат бөх байгаагүй юм билээ.Бяцхан охин нь ирэх намар сургуульд орох аж. Харин өдгөө Долгор бүсгүй "Өдөр өдрийн нар" олон ангит кинонд мэс заслын эмч залуугийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Чинзоригтой хамтран амьдарч байгаа аж. Хэн хэнийхээ хоёр дахь сонголт нь болсон тэд хамтран кинонд тоглож байхдаа бие биедээ сэтгэл алдарсан гэдэг. Ямартай ч хэн хэндээ сайхан хань болохоор шинэхэн амьдарлаа эхлүүлсэн хосууд маань удахгүй мэндлэх үрээ тэсэн ядан хүлээж байгаа гэнэ лээ.
www.URLAG.mn