Сүүлийн үед олон нийтийн сүлжээ болох фэйсбүүк болон твиттерт олны танил уран бүтээлчид болон эрхмүүдийн нэрийг барьсан хуурамч хуудас нээх нь олон болсон билээ.
Үүнд хамгийн ихээр өртдөг хүмүүсийн нэг болох дуучин Ану буюу Ч.Уранхолбоо энэ талаар албан ёсны фэйсбуук хуудаснаа мэдээлжээ. “Өдрийн мэнд хүргэе. Сайн сууцгааж байна уу. Чулуунбаатар Уранхолбоо гэсэн ёсны нэг л фэйсбуук хуудас байдгийг хэлмээр байна. Миний нэрээр хуурамч хуудас нээсэн хүмүүс үүнийгээ хааж, миний өмнөөс худал пост бичин хүмүүстэй харилцаж буй үйлдлээ зогсоон миний ажлыг хүндэтгэхийг хүсч байна” гэж тэрээр бичжээ. Сүүлийн үед уран бүтээлээсээ илүү бизнесийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа тэрээр ажлын шугамаар урд хөршид байгаа юм.
Эх сурвалж www.DORGIO.mn