Монголын хошин урлагийн шилдгийн шилдэг хамтлаг болох “Х Түц” продакшны уран бүтээлчдийн тайзнаа амьдруулж буй “Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжгийг үзсэн хүн бүхэн Монголын жүжгийн урлагийн түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэх үнэхээр гайхалтай бүтээл болж чаджээ хэмээн ам бардам хэлцгээж байгаа юм.
Уг жүжигт “Х Түц” продакшны уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож байгаа бөгөөд урилгаар Төрийн соёрхолт МУАЖ Н.Сувд, СТА Эрдэнэ-Очир, СТА Н.Ялалт нар оролцож байгаа бол найруулагчаар УГЗ Ч.Найдандорж ажиллаж байгаа юм.
Ийнхүү тус жүжгийг зорин ирсэн хүн бүр нэгэн ухаарал, бодрол, сэтгэл хөдлөл, урлагийн гайхам сайхныг оюун бодол, сэтгэл мэдрэлдээ хязгааргүй ихээр мэдрэх нь дамжиггүй юм.
Сонирхуулахад “Сэрүүн хасын нууц” жүжиг нь хэт хүнд эмгэнэлт драм учир жүжигчдийн сэтгэл зүй болоод оюун санаа ихээхэн ачаалал авч байгаа бөгөөд олон хоног тоглоххд хэцүү тул одоо цөөхөн хэдхэн хоног тоглоод хаалтаа хийх гэнэ.
Ингээд та бүхэндээ өчигдөр тоглогдсон “Сэрүүн хасын нууц” жүжгийн фото зурагнуудыг та бүхэндээ хүргэж байна
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn