1990-ээд оны эхээр өвөрмөц хоолой, донжлог төрхтэй нэгэн бүсгүй “Авгын цагаан уул” дууг дуулсаар гарч ирсэн даруйдаа олны анхааралд өртөж байсан нь дуучин Д.Сарангуа байв. Урлагийн гэр бүлд өссөн тэрээр өөрийн дүү Маралгуагийн хамт уран бүтээлээ хүргэдэг байсныг уншигчид сайн мэднэ. Ардын дууг поп ритмд оруулан дуулж бусдаас ялгарч байсан
СТА дуучин Д.Сарангуа урлаг шашин хоёрыг холбосон уран бvтээл хийх болсноор багагүй хугацаа өнгөрчээ. Тэгвэл дуучин бvсгvй удахгүй Монгол орноо тойрон явж тоглолтоо толилуулах гэж байна. Тэрээр “Залбирал дагуулсан ардын дуунууд” хэмээх тоглолтоо Ховд аймгийн төвд энэ сарын сүүлээр толилуулахаар төлөвлөж байгаа аж. Уг тоглолтонд Буддын шашны орой болсон хүчирхэг бурхадын аялгуут залбирлуудаас гадна түүний дуулдаг “Авгын цагаан уул”, “Сүнжидмаа”, “Ганган хул” зэрэг олон сайхан ардын дуунууд багтаж байгаа юм. Нэг хэсэг чимээ алдраад байсан дуучин 15 жилийн дараа ийнхүү үзэгч фенvvдтэйгээ уулзах гэж байна.
www.URLAG.mn