Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Д.Нацагдоржийн намтар уран бүтээл
Утга зохиол

Д.Нацагдоржийн намтар уран бүтээл

Урлаг Урлаг20/05/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
D-Natsagdorj7221866862013-05-20-14-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

НАЦАГДОРЖ Дашдоржийн

1906-1937

Яруу найрагч, үргэлжилсэн үг, жүжгийн зохиолч, нийтлэлч, орчин үеийн Монголын уран зохиолын үндэслэгч.

Д.Нацагдорж 1906 оны 11-р сарын 17-нд Төв аймгийн Баяндэлгэр суманд төржээ.

МАХН-ын гишүүнд 1922 онд элссэн. Гэрийн багшаар бичиг үсэг заалгаж анхны боловсрол эзэмшсэн.

1921 онд Д.Нацагдорж Цэргийн явдлын яаманд бичээчээр ажиллах болж улмаар Цэргийн Зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажилласан. 1923-1924 онд Д.Нацагдорж МАХН-ынII, III их хуралд төлөөлөгчөөр оролцож намын III их хурлаас МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн орлогч даргаар сонгогдсон юм. 1924 онд БНМАУ-ын анхны үндсэн хуулийг батласан Улсын анхдугаар их хуралд биечлэн оролцсон төдийгүй 1925 оны эхээр Д.Нацагдорж Бүх Монголын Пионерын Товчооны даргаар томилогдсон билээ. Түүний зохиосон Монголын Пионерүүдийн марш дууг монголын хүүхэд багачууд одоог хүртэл дуулсан хэвээр байна.

1925 онд Д.Нацагдоржийг Ленинград хотод суралцуулахаар явуулжээ. 1926-1929 онуудад Д.Нацагдорж Герман улсын Берлин хотод, дараа нь Лейпциг хотод тус тус суралцсан. Герман хэл сайн сурч эзэмшсний ачаар хойшид Монголч эрдэмтэн Ц.Жамсрантай хамтарч К.Марксын туурвисан "Капитал" зохиолын тэргүүн бүлгийг монгол хэлэнд чадварлаг хөрвүүлжээ.

1929 онд эх орондоо буцаж ирснээс хойш нас бартал ШУХ-нд тасралтгүй ажилласан. Д.Нацагдорж бол авьяаслаг зохиолч байсан төдийгүй өрнө, дорно зүгийн гадаадын хэд хэдэн хэл төгс сайн эзэмшиж үндэснийхээ соёлын түүхийг сайн мэддэг хүн байлаа.

Д.Нацагдорж шинэ үеийн Монголын уран зохиолын хөгжилд асар их хувь нэмрээ оруулж уянгын нийтлэл, тууж, өгүүллэг, найруулал, драмын жүжиг зэрэг бусад утга зохиолын шинэ шинэ төрөл зүйлийг санаачлан хөгжүүлж эхэлсэн юм.

Д.Нацагдорж бол уянгын их авьяас билэгт яруу найрагч төдийгүй түүний эхэнх бүтээл нь эх орон, ард түмнээ хайрлах сэтгэлээр дүүрэн байдаг. “Д.Нацагдоржийн тухай дурсан ярих тутамд түүний зохиосон "Миний нутаг" шүлэг аяндаа сэтгэлд буудаг төдийгүй Монгол улсын дөрвөн зүг найман зовихсоор хөндлөн гулд аялах шиг болдог ” хэмээн гадны нэгэн эрдэмтэн дуу алдсан гэдэг.

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026
Утга зохиол Урлаг

Ч.Лодойсамбуугийн “Хугархай эрүүний шөл” номын нээлт боллоо

17/03/2026
Утга зохиол Урлаг

“Улаанбаатарын өвлийн уянга” номын нээлт боллоо

27/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.