Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»МУГЖ Ж.Алтанцэцэг удаан хүлээлгэсэн “3D” тоглолтоо эх үрсийн баяраар хийнэ
Нийгэм

МУГЖ Ж.Алтанцэцэг удаан хүлээлгэсэн “3D” тоглолтоо эх үрсийн баяраар хийнэ

Урлаг Урлаг21/05/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2013-05-20_0145192857753302013-05-20-18-32[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын рок попын ертөнцөд орж ирсэн цагаасаа л чадалтай хоолой, чанартай уран бүтээлүүдээрээ үзэгчиддээ үнлэгдэж ирсэн Поп дива МУГЖ Ж.Алтанцэцэг ирэх 6 сарын 1-нд тохиох эх үрсийн баяраар “Соёлын төв өргөө”-нд “Алтанцэцэг” хэмээх өөрийн бие даасан 3D тоглолтоо үзэгч сонсогчиддоо өргөн барихаар болжээ.

Түүний хувьд өнгөрсөн хоёр жил дараалан 6 сарын 1-нд хүүхэд багачууддаа тоглолтуудаа хүргэж байсан бөгөөд 2011 онд “Хүүхэд насны дурсамж ”, 2012 онд “Ногоон орчин бидний ирээдүй” зэрэг тоглолтуудаа толилуулаж байсан бол энэ удаагийн тоглолтоо илүү өргөн цар хүрээтэй хийхээр зэхэж байгаа аж.

Өнгөрсөн 2 жилийн тоглолтууд нь хүүхэд багачуудыг баярлуулах тэдэнд урлагийн гоё сайхныг мэдрүүлэх тоглолтоос олсон орлогоор хүүхдийг эрүүл байлгах ажилд тусалсан бол  энэ жилийн тоглолт нь  зөвхөн хүүхдүүд гэлтгүй эцэг эхчүүдэд зориулсан өргөн цар хүрээтэй маш гайхамшигтай дэвшилтэт технологи ашигласан тоглолт болох гэж байгаагаараа онцлог юм .

Тоглолтыг чадварлаг баг, хамт олон зохион байгуулж байгаа бөгөөд тоглолтонд дуучны маань олон сайхан хит дуунууд эгшиглэхийн зэрэгцээ шинэ уран бүтээлүүд нь үзэгч сонсогчиддоо анх удаа хүрэх аж.

Энэ тоглолтын онцлог нь хагас жилийн хугацаанд бэлтгэгдэж буй маш өндөр хэмжээний бэлтгэлтэй, хөрөнгө хөдөлмөр зарцуулж орчин үеийн техник технологийн дэвшлийг ашигласан “3D” гэрэл болон хлограммыг ашиглаж орчин үеийн тоглолтын хэв маягийг эвдэхнээ .

Тоглолтын ерөнхий найруулагчаар Монгол Улсын төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам ажиллах бөгөөд урилгаар МУГЖ Б.Дашдондог,  Поп дива С.Наран, МУСТА Ө.Уянга, Ц.Хулан, Б.Маралжингоо, А.Түмэн-Өлзий, Ж.Чингис, Хүүхдийн ордны найрал дуучид оролцох юм байна.  Түүнчлэн МУГЖ Ж.Алтанцэцэгийн бяцхан охин ээжтэйгээ хамтран дуулах гэнэ.

Таныг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болдын санаачилгыг хотын удирдлага дэмжин, хамтран ажиллана

30/06/2026
Нийгэм Урлаг

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

30/06/2026
Нийгэм Урлаг

Брюссельд болсон “Нүүдэлчин” наадам монгол хүүхдүүдийн эх хэл, өв соёлын дархлааг дэмжихэд чиглэлээ

29/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Тэнгэрийн хутагт” соёлын фестиваль наймдугаар сарын 14-16-нд болно

01/07/2026

Ордуудын долдугаар сарын зурхай

01/07/2026

Нисдэг таваг мэт “Prairie Ark” галерей Өвөр Монголд нээгджээ

30/06/2026

Хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтыг Адам Сандлер тэргүүлж, Том Круз, Марк Уолберг, Скарлетт Иоханссон, Брэд Питт нар удаалав

30/06/2026

“T-ara” хамтлагийн гишүүн асан Hwayoung хуримын зургуудаа дэлгэв

30/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.