Монголын рок попын ертөнцөд орж ирсэн цагаасаа л чадалтай хоолой, чанартай уран бүтээлүүдээрээ үзэгчиддээ үнлэгдэж ирсэн Поп дива МУГЖ Ж.Алтанцэцэг ирэх 6 сарын 1-нд тохиох эх үрсийн баяраар “Соёлын төв өргөө”-нд “Алтанцэцэг” хэмээх өөрийн бие даасан 3D тоглолтоо үзэгч сонсогчиддоо өргөн барихаар болжээ.
Түүний хувьд өнгөрсөн хоёр жил дараалан 6 сарын 1-нд хүүхэд багачууддаа тоглолтуудаа хүргэж байсан бөгөөд 2011 онд “Хүүхэд насны дурсамж ”, 2012 онд “Ногоон орчин бидний ирээдүй” зэрэг тоглолтуудаа толилуулаж байсан бол энэ удаагийн тоглолтоо илүү өргөн цар хүрээтэй хийхээр зэхэж байгаа аж.
Өнгөрсөн 2 жилийн тоглолтууд нь хүүхэд багачуудыг баярлуулах тэдэнд урлагийн гоё сайхныг мэдрүүлэх тоглолтоос олсон орлогоор хүүхдийг эрүүл байлгах ажилд тусалсан бол энэ жилийн тоглолт нь зөвхөн хүүхдүүд гэлтгүй эцэг эхчүүдэд зориулсан өргөн цар хүрээтэй маш гайхамшигтай дэвшилтэт технологи ашигласан тоглолт болох гэж байгаагаараа онцлог юм .
Тоглолтыг чадварлаг баг, хамт олон зохион байгуулж байгаа бөгөөд тоглолтонд дуучны маань олон сайхан хит дуунууд эгшиглэхийн зэрэгцээ шинэ уран бүтээлүүд нь үзэгч сонсогчиддоо анх удаа хүрэх аж.
Энэ тоглолтын онцлог нь хагас жилийн хугацаанд бэлтгэгдэж буй маш өндөр хэмжээний бэлтгэлтэй, хөрөнгө хөдөлмөр зарцуулж орчин үеийн техник технологийн дэвшлийг ашигласан “3D” гэрэл болон хлограммыг ашиглаж орчин үеийн тоглолтын хэв маягийг эвдэхнээ .
Тоглолтын ерөнхий найруулагчаар Монгол Улсын төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам ажиллах бөгөөд урилгаар МУГЖ Б.Дашдондог, Поп дива С.Наран, МУСТА Ө.Уянга, Ц.Хулан, Б.Маралжингоо, А.Түмэн-Өлзий, Ж.Чингис, Хүүхдийн ордны найрал дуучид оролцох юм байна. Түүнчлэн МУГЖ Ж.Алтанцэцэгийн бяцхан охин ээжтэйгээ хамтран дуулах гэнэ.
Таныг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn