Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Орос зохиолчийг Чингис хааны одонгоор шагнав
Уртын дуу

Орос зохиолчийг Чингис хааны одонгоор шагнав

Урлаг Урлаг28/05/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
f2a515a10c9db57bbig225792732013-05-27-09-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 ОХУ-д суугаа манай элчин сайд Д.Идэвхтэн Оросын зохиолч Виктор Слипенчукт Чингисийн одон гардуулжээ. Одон гардуулахдаа тэрбээр “Улс орны хөгжилд оруулсан чин сэтгэлийн хувь нэмэр, монгол үндэсний уламжлал ёс заншлыг сэргээн хадгалах, нүүдлийн соёл иргэншлийг хамгаалахын төлөө гаргасан нөр хөдөлмөр”-ийг нь үнэлж байгаагаа онцлон тэмдэглэсэн байна. В.Слипенчук нь Чингис хаан, Дундад зууны монголчуудыг магтан сайшаахыг коммунист дэглэм хүлцдэггүй байсан тэртээх 1964 онд “Чингис хаан” хэмээх найраглал бичсэн хүн юм. Тухайн үед тэрбээр армид алба хааж байсан бөгөөд хуягт танкийн батальонд бага дарга цолтой байжээ. Чингис хааныг магтан дуулсан бүтээлийг хэвлэх нь байтугай зохиогчийг нь хавчин хяхдаг байсан цаг тул тэрбээр нооргоор нь хадгалж явсаар нэг мэдэхэд үрэгдүүлсэн байсан гэнэ. Гэвч В.Слипенчук бүхэл бүтэн 47 жилийн дараа буюу өнгөрсөн онд бүтээлээ олсон байна. Гэхдээ эх ноорог нь биш, хэн нэгний гараар хуулсан хувилбар олджээ. 1964 онд түүнтэй хамт алба хааж байсан зураач Петр Кириллов найраглалд зураг чимэг үйлдсэн нь мөн олдсон бөгөөд зохиогч Францын Канн хотод байхдаа нэмж засварлан Оросын “Аргументы и факты” сонинд анх хэвлүүлж улмаар Москвагийн “Городец” хэвлэлийн газар ном болгон гаргасан байна. Мөн өнгөрсөн оны гуравдугаар сард “Оросын радио”, “Чингис хаан” найраглалыг радиод зориулан найруулж эфирээрээ нэвтрүүлсэн бөгөөд текстийг нь ОХУ-ын гавъяат жүжигчин Владимир Левашев уншжээ.


В.Слипенчук нь яруу найрагч төдийгүй тууж, найруулал, өгүүллэгийн олон арван ном хэвлүүлсэн нэртэй зохиолч юм. Түүний зохиолууд ОХУ төдийгүй Украин, Серб, Япон, Хятад, Вьетнам зэрэг 10 гаруй оронд хэвлэгджээ. Цэргийн алба хаасныхаа дараа геологич, зоотехникч, далайчин, загасчин, мужаан, барилгачин зэрэг өдий төдий ажил хийж явсан бөгөөд туулсан баялаг амьдралдаа үзэж харсан зүйлээ уран сайхнаар өгүүлсэн зохиолууд нь уншигчдын сонирхлыг ихээр татдаг байна.

Б.АМГАЛАН
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.