Хошин урлагаас кино урлаг руу урвасан жүжигчин Дооёо, Мөнгөнзул нар "DOZ" интертаймэнтийг байгуулан дэлгэцийн хэд, хэдэн бүтээл хийсэн. Мөн кино урлагийн шилдэг наадмаас шагнал хүртсэн нь ямар уран бүтээл хийснийг нь харуулсан юм.
Тэд энэ удаад Төрийн соёрхолт дуучин Д.Болдтой хамтран ажиллаж байгаа аж. Түүний 11 дэхь бие даасан цомогт багтсан "Би дурламаар байна" дууны видеог тус интертаймэнтийн уран бүтээлчид хийж байгаа бөгөөд үргэлж шинийг эрэлхийлж, уран бүтээлийн чанарыг эрхэмлэдэг Д.Болд энэ удаад "DOZ" интертаймэнтийг сонгожээ. Уг видеоны найруулагчаар Дооёо ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй Вьетнам улс руу шинэ киноны зураг авалтдаа явахаар төлөвлөжээ.
www.URLAG.mn