Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Жүжигчин Б.Навчаагийн уран бүтээл хийх урам зориг унтарсаны шалтгаан
Оддын амьдрал

Жүжигчин Б.Навчаагийн уран бүтээл хийх урам зориг унтарсаны шалтгаан

Урлаг Урлаг29/06/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
sa_12739387452013-06-28-12-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын кино урлагт өөрийн гэсэн орон зайгаа үүсгэж чадсан чадварлаг жүжигчдийн нэг бол Б.Навчаа. Тэрээр жүжиглэхийн хажуугаар кино урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй эмэгтэй гэхэд хэн ч маргахгүй биз. 

Түүний сүүлийн уран бүтээл болох “Ларьдма” уран сайхны кино нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан бүтээл юм. Гэвч сайны хажуугаар саар байдгийн адилаар жүжигчин бүсгүйтэй тэрсэлдэх эрхэмүүд цөөнгүй. Учир нь “Ларьдма” киног “Өргөө” кино теөтрт гэнэт гаргахаа больсон.  Учир нь тус киног гэрээний 15 хоног дууссан гэсэн шалтгаанаар буулгасан байна. Гэтэл аль хэдийн “Өргөө” кино театрын дэлгэцнээс буусан байсан “Шарталт”, “Шөнө дундын яриа” зэрэг кинонуудыг эргүүлэн татсан байдаг. Үүнд жүжигчин Б.Навчаа их л бухимдалтай байгаа бөгөөд уран бүтээл хийх эрч хүч, урам зориг нь ойрын зургаан сардаа унтарсан гэнэ.  

Мөн тэрээр “Лардьма” киног маш их хөрөнгө зарж хийсэн бөгөөд хүнээс мөнгө зээлж уг бүтээлээ олны хүртээл болгосноо ч нуусангүй.

Түүнчлэн кино театрт гарсан кино хэдхэн сарын дараа телевизаар гардаг бөгөөд үүн дээр Б.Навчаа өөр байр суурьтай хандаж томоохон гэсэн таван телевизд л өгөхөөр болсон аж. Учир нь манай телевизүүд хүний оюуны бүтээлийг маш бага үнээр үнэлж авад оргил цаг дээрээ тавьж улмаар дундуур нь реклам цацан ашиг олдог. Тиймээс тэрээр уг шийдвэрийг гаргасан байна.

Сэргэлэн цовоо, хурц галзуу дүрүүдийг чадварлаг бүтээдгээрээ ард түмний хайртай жүжигчин болсон Б.Навчаад цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье. Тэрчлэн хүний оюуны томоохон бүтээлийг өндрөөр үнэлж, монголын кино урлагт бага ч болов хувь нэмэр оруулахыг “Өргөө” кино театрын хамт олноос хүсмээр байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Квентин Тарантиногийн гэрт зөвшөөрөлгүй нэвтрэхийг завдсан этгээдийг цагдаа нар эрэн сурвалжилж байна

15/09/2026
Оддын амьдрал Урлаг

Женнифер Лоуренс инстаграмд нэгдэж, сөрөг хандлагатай хэрэглэгчдэд анхааруулга өглөө

15/09/2026
Оддын амьдрал Урлаг

Сара Полсон Наоми Уоттс нар нөхөрлөлөө “эгч дүүсийнх шиг” гэв

15/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ

16/09/2026

Жүжигчин, найруулагч Б.Тамир 40 нас хүрлээ

16/09/2026

22 барималчийн 22 шилмэл бүтээлийг нэг үзэсгэлэнгээс үзэх боломжтой

16/09/2026

Өнөөдөр Соёлын гавьяат зүтгэлтэн, жүжигчин, продюсер Г.Ундармаагийн төрсөн өдөр

16/09/2026

“Эмми авардс”-ын шилдгүүд тодорлоо

16/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.