ҮДБЭЧуулгын хүүхдэд зориулсан анхны уран бүтээл бол найруулагч Д.Ганболдын “Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт бүжгийн жүжиг билээ. Хүүхдэд зориулсан энэхүү анхны уран бүтээл үзсэн хүүхэд бүрийн сонирхол татахуйц багачуудын хамгийн дуртай жүжгийн нэг болж чадсан билээ. Анхны хүүхдийн уран бүтээл “Ишиг” байсан бол энэ удаад хоёр дахь уран бүтээл нь “Эрх цагаан унага” дуулалт жүжиг юм. Түүнчлэн тус чуулгынхан унага, ботго, тугал, хурга гэх мэтчилэн таван хошуу төл малаар хүүхдийн уран бүтээлүүдийг үргэлжлүүлэн хийх талаар тус чуулгын найруулагч Д.Ганболд бүтээлээ туурвиж буй гэнэ.
Эрт дээр үеэс монголчууд бид үлгэр домог өвгөдийнхөө сургаалаар хүмүүжиж ирсэн билээ. Өдгөө харин 21-р зуунд даяарчлагдсан, техник технологийн дэвшилтэд талууд хөгжсөн бүх зүйл өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаатай холбогдуулан бидний монголын ирээдүй болсон хүүхэд багачууд ч гэсэн энэхүү хөгжлийг даган өөрчлөгдөж байгаа нь нэг талаар эерэг авч нөгөөтэйгүүр хүмүүжил ёс суртахууны доголдолд орж, уламжлалт зан заншил өв соёлоосоо хөндийрөх эрсдэлд хүргэж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжиг нь байгаль эх дэлхийгээ хайрлах, өв соёлоо хадгалан хамгаалах, эцэг эх болон ахмадынхаа сургаалыг даган мөрдөж хүмүүжилтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй хүн болж төлөвшихөд нь чиглэсэн утга агууламжтай энэхүү хүүхдийн дуулалт жүжгээ өөрсдийн онцлог давуу талаа ашиглан Цуутын цагаагч гүү ардын уламжлалт үлгэрээр дамжуулан хүүхдийг өв тэгш хүмүүжүүлэх, ёс заншлаа дээдлэх, эцэг эхийгээ хүндлэх, байгаль дэлхий, ан амьтанаа хайрлан хамгаалах ухааныг хүүхэд ахуй цагаас нь сэтгэл зүрхэнд суулгадаг байсан эрт үеийн уламжлалыг сэргээхэд нэмэр болох өргөн их ач холбогдолтой хүүхдийн уран бүтээл болох билээ.
“Эрх цагаан унага” дуулалт жүжгийн дуу бэлэн болсон бөгөөд тун удахгүй клип хийлгэж, үзэгч багачууд хүртээл болно. Мөн хүүхдүүдийн дунд жүжгийн дууны уралдаан явагдах билээ. Эрх цагаан унага хүүхдийн дуулалт жүжгийн ном, дууны CD-тэйгээ гарч байгаа юм байна.
Тун удахгүй 09 сарын 21-нд нээх уран бүтээлийг хүлээх үлдлээ ХҮҮХДҮҮДЭЭ.
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn