Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Спорт»Хүүхдэд зориулсан “Эрх цагаан унага” дуулалт жүжиг тун удахгүй…
Спорт

Хүүхдэд зориулсан “Эрх цагаан унага” дуулалт жүжиг тун удахгүй…

Урлаг Урлаг14/08/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2013-08-14_1402206648937102013-08-14-14-10[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   ҮДБЭЧуулгын хүүхдэд зориулсан анхны уран бүтээл бол найруулагч Д.Ганболдын “Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт бүжгийн жүжиг билээ.  Хүүхдэд зориулсан энэхүү анхны уран бүтээл үзсэн хүүхэд бүрийн сонирхол татахуйц багачуудын хамгийн дуртай жүжгийн нэг болж чадсан билээ.  Анхны хүүхдийн уран бүтээл “Ишиг”  байсан бол энэ удаад хоёр дахь уран бүтээл нь “Эрх цагаан унага” дуулалт жүжиг юм. Түүнчлэн тус чуулгынхан унага, ботго, тугал, хурга гэх мэтчилэн таван хошуу төл малаар хүүхдийн уран бүтээлүүдийг үргэлжлүүлэн хийх талаар тус чуулгын найруулагч Д.Ганболд бүтээлээ туурвиж буй гэнэ.

   Эрт  дээр үеэс монголчууд бид үлгэр домог өвгөдийнхөө сургаалаар хүмүүжиж ирсэн билээ. Өдгөө харин 21-р зуунд даяарчлагдсан, техник технологийн дэвшилтэд талууд хөгжсөн бүх зүйл өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаатай холбогдуулан бидний  монголын ирээдүй болсон хүүхэд багачууд ч гэсэн энэхүү хөгжлийг даган өөрчлөгдөж байгаа нь нэг талаар эерэг авч нөгөөтэйгүүр хүмүүжил ёс суртахууны доголдолд орж, уламжлалт зан заншил өв соёлоосоо хөндийрөх эрсдэлд хүргэж байгаа юм.

   Үүнтэй холбогдуулан “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжиг нь  байгаль эх дэлхийгээ хайрлах, өв соёлоо хадгалан хамгаалах, эцэг эх болон ахмадынхаа сургаалыг даган мөрдөж хүмүүжилтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй хүн болж төлөвшихөд нь чиглэсэн утга агууламжтай энэхүү хүүхдийн дуулалт жүжгээ өөрсдийн онцлог давуу талаа ашиглан Цуутын цагаагч гүү ардын уламжлалт үлгэрээр дамжуулан хүүхдийг өв тэгш хүмүүжүүлэх, ёс заншлаа дээдлэх, эцэг эхийгээ хүндлэх, байгаль дэлхий, ан амьтанаа хайрлан хамгаалах ухааныг хүүхэд ахуй цагаас нь сэтгэл зүрхэнд суулгадаг байсан эрт үеийн уламжлалыг сэргээхэд нэмэр болох өргөн их ач холбогдолтой хүүхдийн уран бүтээл болох билээ.

   “Эрх цагаан унага” дуулалт жүжгийн дуу бэлэн болсон бөгөөд тун удахгүй клип хийлгэж,  үзэгч багачууд хүртээл болно. Мөн хүүхдүүдийн дунд жүжгийн дууны уралдаан явагдах билээ. Эрх цагаан унага хүүхдийн дуулалт жүжгийн ном, дууны CD-тэйгээ гарч байгаа юм байна.

   Тун удахгүй 09 сарын 21-нд нээх уран бүтээлийг хүлээх үлдлээ ХҮҮХДҮҮДЭЭ.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзвэр Урлаг

“Шинэ үе” продакшн “Хайр түгээе” тоглолтоо хийнэ

01/09/2026
Үзвэр Урлаг

“K-Wave Concert” тоглолт есдүгээр сарын 5-нд Төв талбайд үнэ төлбөргүй болно

31/08/2026
Спорт Урлаг

“Халиун” клубийн баг тамирчид 8 алт, 4 хүрэл, 11 хүрэл медаль хүртжээ

20/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Райан Рейнольдс Кеннет Бранаатай хамтран ажиллахдаа сүрдэж байснаа ярив

05/09/2026

Сандра Буллок “Practical Magic” киноны гуравдугаар анги гарах боломжтой гэв

05/09/2026

Том Круз “Digger” кинонд танигдахын аргагүй төрхөөр дэлгэцнээ гарна

05/09/2026

Шин Мин А хатан хааны дүрээр эргэн ирнэ

05/09/2026

Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ

05/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.