Эрчүүдийнхээ секс амьдрал болон нандигнаж хайрлахгүй бол хэтэрхий эмзэгхэн тэдний бэлэг эрхтэнтэй холбоотой “энгүй” баримтуудаас түүвэрлэн хүргэж байна.
Эрчүүд ба Бэлэг эрхтэн
Англи хэлний “Penis” буюу бэлэг эрхтэн, шодой нь Латинаар “сүүл” гэсэн утгатай ажээ. Харин Латин хэлний энэ үг нь Индо-Европын “Pesnis / Pesos” гэсэн үгнээс гаралтай гэнэ.
Эр хүн төрөхдөө 2.4 – 5.5 см бэлэг эрхтэнтэй төрдөг ба нялх үеэс 5 нас хүртэл, цаашлаад 17 нас хүртэл бэлэг эрхтний бойжилт, өсөлт явагддаг.
Эр бэлэг эрхтэн нь хөвчирсөн үедээ “хугарч” гэмтэх магадлал өндөр бөгөөд ямар ч ясгүй цул махан эрхтэн юм.
Эрчүүдийн бэлэг эрхтэн өдөрт дунджаар 9 – 11 удаа хөвчирдөг
Эрчүүдийн 6% нь дунджаас том хэмжээтэй бэлгэвч хэрэглэдэг хэмээх үр дүнг бэлгэвч үйлдвэрлэгч компаниудаас гаргасан байдаг бөгөөд үлдсэн 94%-ийнх нь эрхтэн дундаж хэмжээтэй гэсэн үг юм.
Эр бэлэг эрхтэнд 42 төрлийн нян, бактери аж төрдөг бөгөөд эрүүл ахуйгаа сайтар хангаагүйгээс элдэв өвчлөлд өртөх магадлал өндөр байдаг аж. Үүнээс сэргийлж хөвчөө таслуулах нь түгээмэл болсон ба дэлхий дээрх нийт эрчүүдийн 70% нь хөвчөө таслуулаагүй байдаг гэнэ.
Хөвчрөөгүй үедээ шодой 8.5 – 10.5 см урттай байдаг бөгөөд хамгийн урт шодой 14 см, харин хамгийн богино нь 1 – 6 см байдаг гэсэн статистик байдаг юм байна.
"Секс хачир" – Бэлэг эрхтэн ба Амьтан
Хамгийн том бэлэг эрхтэйтэй амьтан бол цэнхэр халим ба тэдний эрхтний урт 243 – 335 см гэнэ. Харин хамгийн жижигхэн эрхтэнтэй амьтан нь хархных юм. Тэдний эрхтний урт 0.5 см ажээ.
Дэлхийн хамгийн “хачин” бэлэг эрхтэн
“National Geographic”-ийн хамт олон 25 жилийн турш “экидна” хэмээх нэгэн зүйл үхэр зарааны сексийн амьдралыг судалж байгаа Доктор Стюарт Рөүзийн хамт дэлхий дээрх хамгийн сонин бэлэг эрхтэнтэй амьтдын нэг болох түүнийхийг харахаар явсан байна. Энэ амьтан морин шоргоолжоор хооллодог гэнэ.