Буянтогтохын Баттогтох одоо 22 настай. Шанхай хотод гадаад харилцааны менежерээр спорт маркетингийн компанид ажилладаг. Түүний хувьд арван жилээ төгсөөд Хятад улс руу эрдмийн мөрийг даган явсан. Хятад, Англи хэлээр чөлөөтэй ярьдаг ба Англи хэлийг бие даан суралцсан. 2012 оны 09 сард Италид болсон “Miss Motors international” тэмцээнд оролцоод Шилдэг үндэсний хувцасны шагнал авсанаар Мисс болох гараа эхэлсэн. Түүнчлэн 11-р сард нь Хятадад болсон “Miss Model Of the World”-д тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоод шилдэг 78 орны охидоос шилдэг 30-д шалгарч Malaysia-д загвар өмсөх эрх авсан 6-н миссийн нэгээр шалгарсан. Ийнхүү миссийн тэмцээнүүдэд орж эхэлсэн нь түүний хамгийн ойрийн мөрөөдөлдөө хүрэх алхмын эхлэл болж өгсөн бөгөөд түүний хамгийн том мөрөөдөл нь Монгол улсаа тэр дундаа аялал жуулчлалын салбарыг дэлхийн олон орнуудын аялал жуулчлал болон хүмүүнлэгийн салбартай холбох гүүр нь болж ажиллах гэнэ.
Тэрээр хэлэхдээ: “Miss Mongolia 2013” тэмцээнд шилдгийн шилдэг үзэсгэлэнт охидтойгоо өрсөлдөж байгаадаа маш их баяртай байгаа. Тэмцээний турш өдөр болгон дасгал сургуулилтаа хамт хийж нэг нэгэндээ туслаж дэмжиж байх тул эгч дүүс шиг дотно найзууд болно байхаа. Монголын үзэсгэлэнт охид Дэлхийн миссийн титмийг авах цаг ойрхон гэдэгт итгэлтэй байна. Хэмээжээ.
www.URLAG.mn