Zara буюу түүнийг үндэслэгч Амансио Ортега
Zara-г үндэслэгч Амансио Ортега 1938 оны гуравдугаар сарын 28-нд төрсөн Испани гаралтай хүн юм.
Амансио Ортега нь анхны Zara дэлгүүрээ 1975 онд Корунагийн төв гудамжинд нээжээ. Тус дэлгүүр нь маш амжилттай борлуулалт хийж эхэлснээр Zara-ийн амжилт болон фирм нь томрох, нэмэлт салбар дэлгүүрүүдээ нээх эхлэл болсон байна. Энэхүү анхны дэлгүүр нь бүтээгдэхүүндээ бага үнэ санал болгодгоос гадна хувцасны загвар нь дээд зэргийнх гэдгээрээ өвөрмөц онцлогтой байжээ.
