МУГЖ 1951 он, Төрийн шагнал 1966 он, АЖ 1971 он
Ж.Чулуун 1928 онд Ховд аймгийн Жаргалант сумын нутагт төрсөн. 1939 оноос Төв театрт ажиллаж эхэлсэн бөгөөд үндэсний хөгжмүүдээс гадна хийл хөгжмийг эзэмшиж, улмаар зөвлөлтөөс ирсэн мэргэжилтэн Б. Смирнов А. Белоусов нарын шавь болжээ.
Ангилал: Сонгодог урлаг
БНМАУ-ын Ардын жүжигчин, төрийн шагналт, алдарт хуурч, хөгжимчин
Гомбодоржийн ЖАМЪЯН
Дорнод аймгийн Булган суманд төрсөн. Хөгжим бүжгийн дунд сургуульд багш байхдаа Монгол улсын ардын жүжигчин /1979/. Гавьяат жүжигчин /1946/. Төрийн шагнал /1966/
Багадаа ааваараа морин хуур заалгаж аймгийнхаа наадамд хуурдаж, бүр улс хувьсгалын 15 жилийн ойгоор зохиосон хуурчдын уралдаанд оролцож байсан энэ хүн урлагийн сургуульд 1936 онд суралцсан байна.
1927-6-15-нд Архангай аймгийн Тариат сумын нутаг Дархан-Уул гэдэг газар төрсөн. 1949-1952 онд УТТ-т хөгжимчнөөр ажиллаж, А.Белоусовын удирдлага дор симфони хөгжмийг найруулан тоглуулах хөгжмийн зохиолчийн анхны мэдлэгийг олж авчээ. 1952-1957 онд Москва хотын П.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуульд удирдаачийн мэргэжлээр суралцсан.
Лучиано Паваротти (Luciano Pavarotti, 1935 оны 10 сарын 12 – 2007 оны 9 сарын 6) нь Италийн тенор хоолойтой дуучин бөгөөд дуурийналдартай дуучдын нэг юм.
Дэлхийн Гурван тенорын нэг хэмээн алдаршсан.
Италийн Модена хотод төрсөн. Аав нь талх баригч хийхийн зэрэгцээ тенор хоолойтой дуучин байв.
1956 онд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг “Хоолойн бууц ” хэмээх газар төрсөн. 1975 онд Соёлын ордон, ХДТ-т дуучнаар ажилласан. 1994 онд Морин хуурын чуулгын дуучин 2003 оноос ХБК-ийн багшаар тус тус ажиллаж байна.
Бие даасан уран бүтээл 40 гаруйг туурвиж тоглосон. Багш болсноос хойш одоо 4 дэх төгсөлтөө хийх гэж байна.
1960 онд Ардын армийн дуу бүжгийн чуулгад хорын дуучнаар ажиллаж байсан.
1963-1969 онд Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургуулийг гоцлол дуучин мэргэжлээр төгссөн.
1969-1992 онд СУАТ-т гоцлол дуучнаар ажилласан.
1992 оноос одоог хүртэл Хөгжмийн коллежид дуулах арга зүйн багшаар ажиллаж байна
Монгол Улсын Ардын жүжигчин
Авхейн Хавлааш
МУГЖ 1976 он, АЖ 1981 он
Дуурийн дуучин, (1945-10-05) Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутагт төрсөн. 1967-1972 онд Болгарын Софи хотын ХДС-д суралцаж дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн. 1962-1963 онд УХДТ-т жүжигчин, 1963-1967 онд Баян-Өлгий ХДТ-т дуучин, 1967-1992 онд УДБЭТ-т гоцлол дуучин, 1993 оноос Казахстан улсын УДБЭТ-т дуучнаар ажилласан.
БНМАУ-ын Ардын жүжигчин, төрийн шагналт, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, хөгжмийн зохиолч, удирдаач
Сэмбийн Гончигсумлаа
С.Гончигсумлаа 1915-2-18 нд Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн. Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооны хөгжмийн ерөнхий зөвлөх байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /1971/. Урлагийн гавьяат зүтгэлтэн /1965/. Төрийн шагнал /1961/.
1949 онд “Ийм нэгэн хаан байжээ.” жүжиг туурвисан учир БНМАУ-ын Төрийн шагнал хүртсэн. 1951 онд БНМАУ Төрийн дуулал туурвисан учир БНМАУ-ын Төрийн шагнал 2 дахь удаагаа, 1969 онд БНМАУ-ын Ардын жүжигчин цол хүрсэн.
Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна.
