Ангилал: Сонгодог урлаг

Дуурь үүсэх болсон үндэс нь Өрнөдийн театрын урлагийн томоохон төрөл болох Хөгжмийн Театрын Урлаг нөлөөлж хөгжсөнтэй салшгүй холбоотой юм. Эртний эмэгнэлт жүжиг болоод Дундад зууны үеийн нийтийн болон ордон харшийн жүжигт дуу, хөгжмийн төрөл тэдгээрийн үүрэг нь тухайн үеийнхээ нийгмийн амьдралд асар их нөлөөг үзүүлж байжээ. Сэргэн мандалтын хүнлэг үзлийн нөлөөгөөр Өрнөдийн олон оронд Хөгжим, Драм хосолсон шинэ хэлбэрийн жүжгийг эрэлхийлж байв.Үзэл санаа уран сайхны өндөр ач холбогдолтой энэ эрэл хайгуулыг бусдаас өмнө Итали оронд хийжээ. Эхэн үедээ энэ шинэ хэлбэр нь Хөгжмийн Үлгэр, Хөгжмийн Жүжиг гэсэн нэртэй байсанаа дуурь буюу opera гэсэн нэртэй болсон байна.

Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна.